ДАШТ

Базаа #2

(Photo by Patrick Smith – FIFA/FIFA via Getty Images)

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах XXI удаагийн тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Шөнө “D” болон “E” хэсгийн тоглолтууд явагдлаа.

Тоглолтууд өмнөх өдрийн тоглолтуудтай харьцуулахад гоолтой өдөр байлаа.

Бразил 2:0 Коста Рика

ДАШТ -ий хамгийн хүчтэй багуудын нэгээр нэрлэгдэж буй Бразилын шигшээ баг ‘эвгүйтэх’ тун дөхлөө. Тэд 90 минутын туршид Коста Рикагийн хана хэрэм мэт хамгаалалтыг нэвтэлж чадаагүй. Гэсэн ч 350 орчим саяар үнэлэгдэж буй хоёр тамирчин болох Нэймар болон Коутинио нар ээлж дараалан гоол оруулснаар тэмцээний эхний хожлоо байгууллаа.

Тоон үзүүлэлт

  • Бразилчууд Коста Рикатай хийсэн сүүлийн 11 учрааныхаа аравт нь ялалт байгууллаа. Коста Рика хамгийн сүүлд 1960 онд нөхөрсөг тоглолт хийхдээ ‘Самбагийн Хаад’ -ыг ялж байв.
  • Коста Рикагийн ДАШТ дэх хожилгүй цуврал тавд хүрлээ. 3 тэнцээ, 2 хожигдол.
  • Коста Рика тоглолтын туршид ердөө 3 удаа хаалгаруу цохисон бөгөөд тэд бүгд тоглолтын эхний 15 минутанд бүртгэгджээ.
  • Нэймар Бразилын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 3 дугаар байранд 56 гоолтойгоор бичигдэж эхэллээ.

Исланд 0:2 Нигери

Дэлхийн хоёр удаагийн аварга, бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин Лео Мэсссигээс ахлуулсан Аргентины ирээдүйг шийдэх тоглолтод Нигери ялалт байгууллаа. ЕАШТ, ДАШТ -нд хамгаалалтаараа гайхагдаж байсан Исландын хамгаалалтыг Муса сэтэлж 2 гоол оруулснаар Нигери болон Аргентины шигшээ багийг аварлаа.

Тоон үзүүлэлт:

  • Исландчууд *олон улсын тэмцээнд анх удаагаа хэсгийн шатанд хожигдлоо.
  • Нигеричүүдийн ДАШТ -д байгуулсан бүх хожил Европын багийн эсрэг байлаа.
  • Нигеричүүд 24 жилийн дараа анх удаагаа өрсөлдөгч багаа 2 бөмбөгний зөрүүтэй хожлоо.
  • Исландуудын олон улсын тэмцээнд гоол оруулаагүй анхны тоглолт боллоо.

*ЕАШТ+ДАШТ

Щвейцар 2:1 Серб

Тоглолтын туршид илүү тоглолтыг Матич тэргүүтэй Сербийн шигшээ баг үзүүлж байсан ч Щвейцарын хоёр лидерт дийлдлээ. Тоглолт эхлээд удаагүй байхад Серб довтлогч Митрович 5 минутад гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Тоглолтын туршид илүү довтолгоог үзүүлж байсан ч 52 дахь минутад Гранит Шака тэмцээний хамгийн гоёмсог гоолуудын нэгийг оруулж тоог тэнцүүлсэн. Тоглолт дуусахад хэдхэн минутын өмнө Сербүүд хамгаалалтаа орхисноор тоо 2:1 болж Щвейцарчууд 3 оноо авлаа.

Тоон мэдээлэл

  • Щвейцарчууд сүүлийн 24 тоглолт хожигдоогүй байсан цувралаа үргэлжлүүлж чадлаа.
  • Александр Митрович гараанд гарсан сүүлийн 15 тоглолтдоо 15 гоолд оролцлоо. 13 гоол, 2 гоолын дамжуулалт.
  • Гранит Шака Щвейцарын шигшээ багийн төлөө оруулсан 10 гоолынхоо тавыг нь арван зургаагийн гаднаас орууллаа.
  • Хердан Шакири ДАШТ -нд Щвейцарын оруулсан 6 гоолын тавд нь оролцлоо. 4 гоол, 1 гоолын дамжуулалт

TRB Corner Podcast #6