ДАШТ

Герман, Швед тоглолтын өмнө

(Photo by Sefa Karacan/Anadolu Agency/Getty Images)

Цомыг хамгаалагч Германы шигшээ баг өнөөдөр хэсгийн шатны хоёр дугаар тойргийн тоглолт хийнэ. Тэдний өрсөлдөгч нь Итали, Нидерландын үнэ цэнээр орж ирсэн Шведийн шигшээ баг байх болно.

Германы шигшээ баг эхний тоглолтдоо Мексикт 1:0 -ийн харьцаатай хожигдож ‘сенсаац’ дэгдээсэн. Харин Шведүүд хэсгийн сул өрсөлдөгчдийн нэг Өмнөд Солонгосын багийг торгуулийн цохилтоор оруулсан гоолынхоо ачаар 1:0 -ийн харьцаатай хожиж 3 оноо авсан.

Германы шигшээ багийн хувьд энэ тоглолтоос хожил байгуулж чадахгүй бол тэдний нөхцөл байдал тун хүнд болох юм. Харин Шведүүд томчуудад халгаатай гэдгээ дахин нэг удаа батлах тоглолт юм. Тэд энэ тоглолтоос оноо авахад хасагдах шатанд шалгарахад шаардлагатай эхний алхмаа хийчихлээ л гэсэн үг.

Өмнөд Солонгостой хийсэн тоглолтыг өнжөөд байсан Шведийн шигшээн төвийн хамгаалагч Виктор Линделофф талбайд гарахад болон болсон байна. Тэрээр эрүүл саруул гурав дахь өдрийн бэлтгэлд оролцсон байна.

Германы хувьд ямар нэгэн бэртэл гэмтэлгүйгээр тус тоглолод оролцох юм.

Тоон мэдээлэл:

Хоорондын тоглолт:

  • Германчууд сүүлийн 11 тоглолтод Шведэд хожигдоогүй. 6 хожил, 5 тэнцээ
  • Тэдний сүүлийн учраанууд 2014 оны ДАШТ -ий урьдчилсан шатанд байсан бөгөөд 2 тоглолтод нийт 16 гоол оржээ.
  • Герман болон Шведийн шигшээ багууд ДАШТ -д хоорондоо 4 удаа тулахад Герман 3 удаа хожиж байжээ. 1934, 1974 болон 2006 онуудад тус тус Герман хожил байгуулж байж. Харин Шведүүд цор гонц хожлоо 1958 онд ДАШТ -ийг зохион байгуулахдаа авч байжээ. Гуннар Нордал, Курт Хамрин тэргүүтэй Шведүүд тус ДАШТ -ийн шигшээ тоглолтод хүрч байсан билээ.

Герман

  • Германчууд ДАШТ -ий нээлтийн тоглолтод хоёр дахь удаагаа хожигдсон нь Мексикд байсан өмнө тэд 1982 онд хожигдож байжээ. Гэсэн ч тэд тус ДАШТ -ийхээ шигшээд шалгарч байсан юм.
  • Герман үндэстнүүд өмнө нь ДАШТ -д хоёр удаа л хоёр тоглолт дараалан хожигдож байсан. Баруун Герман 1958 онд хагас шигшээд Шведэд хүрлийн төлөө Францад хожигдож байсан. Зүүн Герман 1974 онд хоёр дараалан хожигдож байжээ. Хоёр Герман нэгдснээсээ хойш нэг ч удаа хоёр тоглолт дараалан хожигдож байгаагүй.
  • Томас Мюллэр 14 удаа хаалганд цохиж 10 гоол ДАШТ -д оруулаад байна.
  • Гэсэн ч Томас Мюллэр Мексикийн эсрэг нэг ч цохилт хаалгаруу цохиогүй байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр ДАШТ -ий тоглосон сүүлийн 239 минутын турш хаалгаруу цохиогүй байна.

Швед

  • Өмнө нь Шведүүд цомоо хамгаалагчдын эсрэг хоёр тулахдаа хоёуланд нь ялж байсан. 1950 онд Италийг, 1958 онд Баруун Германыг.
  • Өмнөд Солонгосыг нээлтийн тоглолтдоо хожсоноор 1958 оноос хойш анх удаагаа нээлтийн тоглолтдоо хожлоо.
  • Тэд хамгийн сүүлийн дараалсан хожил 1958 онд шигшээ тоглолт хүрэх замд тохиосон.
  • Тэд Солонгосын эсрэг оруулсан гоол нь гурав дугаар сард Чилийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтоос хойших анхны гоол нь байсан. Тэд энэ хугацаанд 402 минутын турш гоол оруулаагүй юм.