Сери-А лиг Шуум

Ювентус хамгаалагчдын эрэлд гарлаа

Туттоспортын мэдээлж буйгаар “Хөгшин хатагтай” нар Ругани болон Бенатиа нарыг алдахад ойрхон байгаа билээ. Италийн босоо аваргууд тэднийг зарах сонирхол бага байгаа хэдий ч хэрэв тэднийг алдвал Ювентусын хамгаалалт ирэх улиралд хүндхэн байдалд орох юм.  Тэд энэ эрсдлийг тооцон үзэж Уругвай болон Атлетико Мадрид клубын туршлагатай хамгаалагч Дьего Годин болон Нидерландын 19 настай залуу Маттейс Де Лигт нарыг сонирхож байгаа аж.

Мороккогийн шигшээн ахлагч Медхи Бенатиаг Арсенал болон Марсейл клубууд 25 сая еврогоор авахыг хүсч байгаа бол Итали залуу Даньелэ Руганигийн төлөө Английн Челси 40 сая еврог төлөхөд бэлэн байгаа.