Наймаа

Ливерпүүлийн бай Фекир Лиондоо үлдэнэ

Ливерпүүл багийн энэ зуны гол бай болоод байсан Набил Фекир Лион багтаа үлдэхээр боллоо. Өчигдөрхөн түүнийг худалдан авах болсноо зарлаад байсан Ливерпүүл клүб Лион багтай эцсийн мөчид тохиролцоонд хүрч чадаагүй ажээ. Фекирыг 60 сая еврогоор худалдан авахаар болоод байсан ч эмчийн үзлэгийн дараагаар Ливерпүүл клүб үнийн саналаа бууруулсан бөгөөд энэ нь Лион клүбт таалагдаагүй аж. Улмаар Францын олимпик Лион Фекирын наймааг цуцалж түүнийг багт нь үлдээсэн байна.

25 настай Франц довтлогч Набил Фекир Лионы төлөө 153 тоглолтонд 57 гоолыг оруулаад байгаа аж.