Бусад

ФИФА19 -д Аваргуудын лиг нэмэгдлээ

Видео тоглоом сонирхогчдын хүсэн хүлээдэг “ФИФА” цувралын шинэ дугаар гарах дөхжээ.

Дэлхийн хамгийн том видео тоглоом хөгжүүлэгч EA Sports -н 2019 оны улиралд зориулсан хувилбараа 7 сарын 9 -нд танилцуулахаар болжээ.

Тоглоомын албан ёсны ‘cover’ зурагт Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиану Роналду, Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Нэймар нар болсон байна.

Тоглоомын шинэ хувилбарт фэнүүдийн удаан хүлээсэн нэмэлт орж ирсэн нь ‘Аваргуудын лиг’ -ийн нэмэлт байлаа. УЕФА -н Конамитай хийсэн гэрээ нь дуусгавар болсноор ‘EA Sports’ -д боломж олдож улмаар 2019 -д нэмэгдэж байна.

Тоглоом уламжлал ёсоор 9 дүгээр сарын сүүлээр буюу 28 -нд PC, PlayStation 4, Xbox One, Nintendo Switch гэсэн платформууд дээр гарах ажээ.