Английн хөлбөмбөгийн холбоо хуралдаж нэгэн том шийдвэрээ олон нийтэд танилцууллаа. Энэ нь 2019/20 улирлаас эхлэн Премьер лигийг 1 сарын хугацаатай буюу 2-р сар хүртэл амардаг болгох талаар ажээ.
‘Энэхүү үйл явдал Английн хөлбөмбөгт өндөр ач холбогдолтой зүйл. Энэ нь манай (Англи) улсад, Английн хөлбөмбөгт тустай зүйл.’
Английн хөлбөмбөгийн хуанлийн хуваарь асуудалтай байсан гэдэг нууц биш байсан. Энэ сүүлийн жилүүдэд илүү хүнд болж ирсэн. Бид үүнийг засахаар сайн шийдлүүдийг цаг үргэлж хайж ирсэн. гэж Английн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мартин Гленн ярижээ.
Уг шийдвэр нь Английн дээд гурван лигт хамааралтай шийдвэр ажээ.
Өвлийн амралтын хувьд Европын шилдэг лигүүд болох Итали, Испани, Германын лигүүдэд 12-р сарын дундаас 1-р сарын дунд хүртэл үргэлжилдэг юм. Премьер лигийн хувьд энэ үеэр хөгжөөн дэмжигчиддээ Зул сарын ‘бэлэг’ болгон ‘Боксин Дэй’ буюу олон тоглолт явуулдаг байсан юм.
Английн лигийн шахуу хуваарь лигийн шилдэг дасгалжуулагчдад таалагддаггүй байсан юм. Ялангуя Испани мэргэжилтэн Пеп Гуардиола энэ зүйлд дасахгүй байгаагаа илэрхийлдэг байв. Жосе Моуринию үүнийг хурцаар шүүмжилдэг байв.
Шахуу хуваарийг Английн шигшээ багийн муу амжилттай холбон тайлбарладаг хүмүүс ч мөн байдаг байв.
Лигийн зүгээс өвлийн амралттай болгосон шийдвэрийг 2022 онд зохион байгуулагдах ДАШТ -ний бэлтгэл ажил ч гэж тайлбарлах хүмүүс байгаа юм.