ДАШТ

Польш: Левандовски тэргүүтэй шинэ алтан үе

Багийн Ахлагч: Роберт Левандовски
Дасгалжуулагч:  Адам Навалка
Хоч: Бүргэдүүд, Улаан Цагаанууд
ФИФА Ранк: 10
Бүх цаг үеийн мэргэн бууч: Роберт Левандовски
Хамгийн Олон тоглолтод оролцсон тамирчин: Микал Зевлаков
Хол зөрүүтэй хожил: Сан Марино 0-10
Хол зөрүүтэй хожигдол: Дани 8:0
ДАШТ өндөр амжилт: 1974, 1982 онуудад хүрэл медаль хүртэж байв
Багийн дундаж өндөр: 183.1 см
Багийн дундаж на: 28 нас

12 жилийн дараа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн оролцох гэж буй Польшийн шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатнаас торох зүйлгүй гарч ирсэн. Роберто Левандовски, Аркадиш Милик гэсэн довтолгооны өндөр чадвартай тамирчдаар ахлуулсан Польшийн шигшээ багаас мэргэжилтнүүд өндөр хүлээлт хүлээж буй. Зарим мэргэжилтнүүд тэднийг 1970, 1980 – аад онд өндөр амжилт үзүүлж байсан Польшийн алтан үетэй харьцуулж байгаа юм.

H’ хэсэг

1 Колумб
2 Япон
3 Польш
4 Сенегал

ДАВУУ ТАЛ:

Тэдний давуу тал бол маргаан байхгүй тэдний довтолгоо. Дэлхийн хамгийн хүчирхэг довтлогчдын нэг Роберт Левандовскигоор ахлуулсан довтолгоон урьдчилсан шатан шилдгүүдийн нэг байж торох зүйлгүйгээр ОХУ 2018 -ын эрхээ авсан.  Польшууд нийт 28 гоол оруулсан бөгөөд үүний арван зургааг нь Роберт оруулсан нь түүний чанар, чансааг илтгэнэ.

Мөн дасгалжуулагч Адам Навалкагийн хувьд шигшээ багтайгаа орох хоёр дахь тэмцээн учир харьцангуй туршлагатай.  Өмнөх Европын аварга шалгаруулах тэмцээнд ‘үндсэн цагт’ хожигдоогүй Польшийн шигшээ баг тэр хэвээрээ ОХУ -д ирж байгаа.

Тэд Сенегал, Колумб, Япон гээд харьцангуй гайгүй хэсэгт багтсан нь том давуу тал.

СУЛ ТАЛ

Энэ улирал Польшийн шигшээ багийн зарим түлхүүр тоглогчдод тун халгаатай жил байлаа. Тасалгааны хамгаалагч КриховиакДэлхийн Аваргад тоглох гэж ПСЖ -ээс Вест Бромич Албионд ирсэн ч бэртэл гэмтлээс салаагүй. Мөн баг нь хамгаалалтгүйгээсээ болж доод лигрүү унах болсон. Аркадиуш Миликийн хувьд хүнд бэртлээс эргэн ирсэн ч тоглолтоо олох гэсээр улирлыг үдсэн. Багийн ‘Туршлага’ Якоб Блашчиковски улирлыг бэртлийн улмаас бараг өнжчихсөн. Камил Грошицки сайн байгаагүй. Багийн үндсэн хаалгач В.Шчьесни Буффоны сэлгээнд суусан гээд Польшийн ихэнх түлхүүр тоглогчид амаргүй улирлыг үдсэн.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Багийн цөмийн хувьд Европын аваргад тоглож байсан тамирчдаас бүрдсэн бөгөөд дундаж наслалт 28 буюу хамгийн хөгшин 10 багийн нэгээр нэрлэгдэж байгаа.

ХАРАХ ТАМИРЧИН

Польшийн шигшээн амжилт Роберт Левандовскигоос гадна Пиотр Зиелинскигээс ихээхэн хамаарна. Түүний төвийн санаачлага, довтолгооны идэвхээс амжилтад гол нөлөөг үзүүлнэ.

Түүний хувьд Италийн Наполи клубын хамтаар тун давгүй амжилт үзүүлж Сери-А -д түрүүлэх дөхсөн. Түүний хувьд өнгөрсөн улиралд 47 тоглолтод оролцож бөмбөг дамжуулалтын хувиараа багаа тэргүүлсэн.

Өдгөө 24 настай залуу тамирчны хувьд дамжуулах чадвар өндөртэйгээс гадна хувийн ур чадвар сайтай солгой хөлтэй тамирчин билээ.

(Photo by Ronny Hartmann/Bongarts/Getty Images)

ОНЦЛОХ СТАТИСТИК

ХЭР ЗАМЫГ ТУУЛЖ ЧАДАХ ВЭ?

Тэдний багтсан ‘H’ хэсэг бол жинхэнэ ‘Амьдрал’ -ын хэсэг. Аль нь алиндаа ‘гай’ болох боломжтой шигшээ багууд. Гэхдээ гайхалтай формоо хадгалаж найдвартай тоглолтыг үзүүлэн хэсгээ тэргүүлэн гарч ирэх болов уу. Хэрвээ хэсгээсээ гарчихвал Англи эсвэл Бельгитэй тоглох учир бусад том багуудтай учраа таарснаас харьцангуй боломжийн оноолт. Польшуудын найдаж байгаагаар тэд шөвгийн наймд хүрэхэд гайхах зүйлгүй.

(Photo by Jean Paul Thomas/Icon Sport via Getty Images)

Польшуудаас ямар амжилт хүлээж байна вэ?

Vote to see the results
30% - 2 votes
31% - 7 votes
32% - 20 votes
30% - 1 vote