Албан ёсны

Эвэртоны шинэ босс Марко Силва

Эвэртон клуб шинэ дасгалжуулагчаа танилцууллаа.

Сүүлийн 12 сарын хугацаанд 4 дасгалжуулагчийн нүүрийг үзэх гэж буй Эвэртоны дасгалжуулагчаар Марко Силва тодорлоо.

Уатфорд клубын хамтаар муугүй амжилт үзүүлж 14 дүгээр байранд шалгарсан тэрээр нэг улирлыг тэдэнтэй үдсэн юм.

Эвэртоны хувьд улирлыг тун тааруу эхлүүлж улмаар дасгалжуулагч Роналд Куманыг халж Сэм Эллэрдайсыг авчирж 8 дугаар байранд шалгарсан юм. Үүнийг мөн хангалтгүй гэж үзэж дасгалжуулагчаа солилоо.