Албан ёсны

Лерои Сане Германы шигшээ багт багтсангүй

Дөнгөж саяхан Германы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Иохим Лөв дэлхийн аваргад оролцох Германы 23 хөлбөмбөгчнийг албан ёсоор зарлалаа. Тус бүрэлдэхүүнд Манчестер Сити багийн бүрэлдэхүүнд тун сайн улирлыг үдсэн Лерои Сане багтсангүй. Германы шигшээ багийн гараанд гарна хэмээгдэж байсан залууг ийнхүү Лөв багтаа багтаагаагүй нь олны гайхашралыг төрүүлээд байна. Түүнээс гадна Байер Ливеркузэн багийн хаалгач Бернд Лено болон тус багийн Жонатан Тах, Фрайбүргийн довтлогч Нилс Петерсен зэрэг тоглогчид багтаж чадалгүй 27 тоглогчоос хасагдсан ажээ.

Мэсүт Өзил, Илкай Гюндоган, Антонио Рүдигэр нар премьер лигээс Германы бүрэлдэхүүнд багтсан байна. Мөн Германы шигшээ багийн ахлагч Мануэл Нойер удаан хугацааны бэртлийн дараагаар багтаагай нэгдэн Австрийн эсрэг тоглолтонд оролцжээ.

Германы шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Manuel Neuer (Bayern Munich), Marc-Andre ter Stegen (Barcelona), Kevin Trapp (Paris St-Germain)

Хамгаалагч: Jerome Boateng (Bayern Munich), Matthias Ginter (Borussia Monchengladbach), Jonas Hector (Cologne), Mats Hummels (Bayern Munich), Joshua Kimmich (Bayern Munich), Marvin Plattenhardt (Hertha Berlin), Antonio Rudiger (Chelsea), Niklas Sule (Bayern Munich)

Хагас хамгаалагч: Julian Brandt (Bayer Leverkusen), Julian Draxler (Paris St-Germain), Leon Goretska (Schalke), Ilkay Gundogan (Manchester City), Sami Khedira (Juventus), Toni Kroos (Real Madrid), Mesut Ozil (Arsenal), Sebastian Rudy (Bayern Munich)

Довтлогч: Mario Gomez (Stuttgart), Thomas Muller (Bayern Munich), Marco Reus (Borussia Dortmund), Timo Werner (RB Leipzig)