ПСЖ клуб ‘УЕФА -ын санхүүгийн шудрага өрсөлдөөний’ дүрмийн дагуу зарим тамирчдаа худалдах шаардлагатай болоод байгаа билээ.
Учир өнгөрсөн зун Нэймарыг 222 сая еврогоор харин энэ зун Клайн Мбаппэг 170 орчим сая еврогоор худалдаж авахаар тохиролцоод байгаа.
Дүрмийг тун энгийнээр тайлбарлавал худалдаж авч байгаа дүнтэйгээ ойролцоо дүнгээр тамирчин зарах ёстой юм. Энэхүү дүрмийг хэрэгжүүлэхийн тулд ПСЖ зарим тамирчдаа үнэ хүргэж зарахаас өөр сонголтгүй болсон.
Өдгөө 21 настай Португал авьяастныг ПСЖ клуб 80 сая еврогоор үнэлж байна. Хэрвээ уг мөнгөн дүнг төлсөн тохиолдолд Гонсалу Гуэдэсийг ямар ч багт өгөхөд бэлэн гэнэ.
Түүнийг нэг жил зээлсэн Испанийн Валенсиа клуб 80 саяыг төлж чадахгүй ч 40+10 сая евроог төлөх боломжтойгоо илэрхийлжээ.
Гонсалу Гуэдэсийг мөн Английн Манчестэр Юнайтэд сонирхож байгаа билээ.