Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гучин хоёр баг бүгд тэмцээнд оролцох тамирчнаа танилцууллаа.
Сүүлийн тэмцээнүүдэд хангалттай сайн амжилт үзүүлээгүй ‘Ялагдашгүй Армада’ Испанийн шигшээ баг бүрэлдэхүүнээ зарласан нь олон хүнд сонирхолтой байлаа.
Хөлбөмбөгийн арвин их түүх, амжилт, уламжлалт, өөрсдийн арга барилтай Испанийн шигшээн дасгалжуулагч Хулен Лопетегийн хувьд тэмцээнд оролцох 23 тамирнаа танилцууллаа.
Түүний зарим сонголтууд олон хөгжөөн дэмжигчдийн баярлуулж, уурлуулсан нь гарцаагүй. Испани шиг чадварлаг хэдэн тамирчинтай, сонголттой багт ийм зүйл тохиолдох нь гарцаагүй юм.
Испанийн шигшээ багийн довтлогчийн байрлалд ойрын хэдэн жилд тогтворотой тоглох болов уу гэж байсан А.Мората багтсангүй. Улирлын турш боломжийн тоглолттой байсан Челсигийн Маркос Алонсо багт багтаагүй нь олон хүнийг гайхшрууллаа.
ОХУ -ыг зорихгүй Испанийн 12 од:
Испани ямар амжилт үзүүлэх бол?