2010 оны дэлхийн аварга ‘Ялагдашгүй Армада’ Испанийн шигшээ баг манай хойд хөрш ОХУ -ыг зорих хорин гурван тамирчнаа зарлалаа.
Алтан үеийн Испанийн түлхүүр тоглогч Андрес Иньестагийн шигшээ багийн сүүлийн тоглолтууд ДАШТ -ий үеэр байх нь.
Бүрэлдэхүүн албан ёсоор зарлагдахаас өмнө Англи ‘Mirror’ сэтгүүл албан бус хорин гурвыг тараасан. Үүнд Алваро Мората байгаагүй нь ёсоор боллоо. Мөн Маркос Алонсо, Францеск Фабрегас нар шигшээ багтаа дуудаагүй нь олон хүнийг гайхшрууллаа.
Бүрэлдэхүүнд Байерн Мюнхэний Хави Мартинес дуудагдаагүй, Диего Коста шигшээ багийн үндсэн довтлогч явах боломж бүрдлээ.
Залуу довтлогч Алваро Моратаг үлдээсэнтэй холбоотой асуулт сэтгүүлч дасгалжуулагч Жулэн Лопэтэгүин:
Бидэнд сайн санагдсан тамирчдаа сонгосон. Дэлхийн Аваргын үеэр үүссэн нөхцөл байдлуудад хамгийн их хэрэг болох тамирчдаа бид сонгосон.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Давид Де Хеа, Пепе Рэйна, Кепа Аррибалага
Хамгаалагч: Хорди Алба, Цезар Азпиликуэта, Дани, Карвахал, Начо Монреал, Алваро, Одриозола, Жерард Пике, Серхио Рамос
Хагас хамгаалагч: Иско, Тиаго, Серхио Бускец, Давид Силва, Андес Иньеста, Саул Нигуэз, Коке, Маро Асенсио
Довтлогч: Иаго Аспас Диего Коста, Родриго, Лукас Васкуэз