Сери-А лиг

Интер сүүлийн тойрогт аваргуудын лигийн эрхээ авлаа

Италийн алдар Интер Милан баг Сери-А лигийн сүүлийн тойрогт 4-р байранд бичигдэж байсан Лацио багийг 3-2 харьцаатайгаар буулган авч аваргуудын лигийн эрхээ авлаа. Тэд 37 тойргийн дараах байдлаар 39 оноотой 5-р байранд бичигдэж байсан бол Лацио 72 оноотой 4-р байранд буюу аваргуудын лигийн сүүлчийн эрх авах байранд бичигдэж байсан юм.

78 дахь минут хүртэл 2:1 харьцаатайгаар хожигдож явсан талбайн зочин баг Интер 78 болон 81 дэх минутанд дараалан 2 гоол оруулж тоог 2:3 болгож ялалт байгуулсан байна. Тэд 2012 оноос хойш анх удаагаа аваргуудын лигийн эрхээ авч байгаа нь энэ юм.

Ирэх улиралд италиас аваргуудын лигт Ювентүс, Наполи, Рома, Интер багууд аваргуудын лигт оролцох бол Лацио, Милан багууд европ лигт хүч үзэхээр болж байна.