ДАШТ

Гэрээсээ дэлхийн аварга үзэх Францын 11 од

Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд тоглох хорин гурван тамирчнаа шигшээ багууд ээлж дараалан танилцуулж байгаа билээ. Улиралд хамгийн сайн формтой мөн шигшээ багийн дасгалжуулагчийн арга барилд нийцэх 23 тамирчин сонгогдож үлдсэн нь гэрээсээ Дэлхийн Аваргыг шимтэн үздэг.

Францын шигшээ багийг дэлхийн аваргад явах бүрэлдэхүүнээ зарлахыг олон хөгжөөн дэмжигчид хүлээж байсан. Олон шилдэг одуудтай Францын хувьд хэнийг нь гэртээ үлдээх нь сонирхолтой байлаа.

Европын лигийн шигшээ тоглолтод харамсалтайгаар бэртсэн Димитри Пайе явах болов уу? гэсэн асуулт хүн бүрт байсан. Мөн Реалын довтлогч Карим Бензэмаг дасгалжуулагч ахин боломж олгох уу гэдэг олон хөгжөөн дэмжигчдэд сонирхолтой байлаа.

Гэрээсээ дэлхийн аварга үзэх Францын 12 од

Вассим Бэн Еддэр

Севилья клубын хагас хамгаалагч шигшээ багт дуудагдаж чадсангүй. Түүний хувьд тун давгүй улирал болж Аваргуудын лигийн хүрээнд Манчестэрийн эсрэг чухал гоол оруулсан ч Дэлхийн аваргад хангалттай шалтгаан болж чадсангүй.

Кингсли Коман

Эрчтэй гарч ирж буй залуу одыг гэрт нь үлдээлээ. Түүний эрч хүчтэй авьяасыг Мбаппэ, Дэмбэлэ нараас илүүд үзсэнгүй.

Бэнойт Костил

Шигшээ багийн хаалгачийн байрлал тодорхой ч ДАШТ -нд сэлгээнд явна гэдэг нэр төрийн хэрэг. Мэргэжилтнүүд Дэлхийн аваргад сэлгээнд түүнийг явах болов уу? гэж байсан ч Дидье Дешам Костилийг сонгосонгүй.

Матю Дебүши

Өвөл солилцооны цонхоор Францын лигтээ Дэлхийн Аваргад тоглох хүсэл өвөртлөн очсон хэдий ч найдлага талаар өнгөрлөө. Өдгөө 32 настай карьер нь уруудаж яваа баруун хамгаалагчийг байрлалдаа тоглоход хөгшдөх болов уу гэж бодсон болов уу.

Лукас Динь

Барселна клубд үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй байгаа түүнд найдах найдлага бага байсан болов уу.

Тэрээр өнгөрсөн улиралд ердөө 16 тоглолтод оролцсон нь түүнийг голох шалтгаан байсан байж болзошгүй.

Александр Лаказэттэ

Хүлээлт өндөртэйгөөр Арсеналд ирсэн ч тааруухан улирлыг үдсэн Александр Лаказэттэ гэртээ үлдэхээр боллоо. Дасгалжуулагч Дидье Дешам Оливье Жируг түүнээс илүүд үзэн ОХУ явах бүрэлдэхүүндээ багтаасан юм.

Антони Марсьял

Манчестэр Юнайтэд клубын бүрэлдэхүүнд ижил байрлалд тоглодог ур чадвар ойролцоо олон тамирчинтай дээрээс Жосе Моуриньогийн арга барилаас болж улиралд тун цөөн тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд багтсан Марсьял гэртээ үлдэхээр боллоо.

Адриен Рабио

ПСЖ клубын төвийн шугамын эзэгнэж өөрийн чадвараа хэдий нь дэлхий дахинд гайхуулаад амжсан Рабио гэртээ үлдэхээр боллоо. Түүнийг багтаагүйд олон хүмүүс гайхаж байгаа юм.

Тэрээр улирлын 42 тоглолтод оролцож 5 гоол, 7 гоолын дамжуулалт өгчээ. Мөн Рабио улиралд 93% -тай бөмбөг дамжуулсан нь Европын шилдэг хагасуудын үзүүлдэг үзүүлэлтийг толилуулсан юм.

Мамадоу Сахо

ПСЖ -н өсвөр насны хүү Преснел Кимпэмбэ түүний байрыг булаасан гэж хэлж болно. Тэрээр Францын шигшээ багийн хамтаар Еврод оролцсоноосоо хойш шигшээ багтаа тэр болгон дуудагдахаа больсон юм.

Моусса Сиссохо 

Евро 2016 тэмцээнээр хамгийн тогтвортой тоглолтыг үзүүлж байсан Моусса Сиссохо шигшээд дуудагдсангүй. Улиралд нийт 47 тоглолтыг хийсэн ч түүнийг хагас хамгаалалтын байрлалдаа Дидье Дешам багтаасангүй.

Курт Зума

Энэ улиралд Челси клубээс Стоук Сити клубд зээллэгээр тоглосон Зума шигшээд дуудагдсангүй. Дасгалжуулагч Дидье Дешам европын хамгийн муу хамгаалалттай багаас хамгаалагч авахыг хүссэнгүй.

Францын шигшээ баг ямар амжилт үзүүлэх бол?

Vote to see the results
30% - 16 votes
31% - 7 votes
31% - 39 votes
30% - 16 votes
31% - 7 votes