ДАШТ

Хүлээлт дүүрэн Францын шигшээ зарлагдлаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр амжилт үзүүлэх боломжтой гэгдэж буй Францын шигшээ баг зарлагдлаа. 1998 оны Дэлхийн аварга, 1994, 2000 оны Европын аварга Францын шигшээ багийн залуу оддыг энэ жил Аварга авна гэх мэргэжилтнүүд цөөнгүй байгаа.

Сүүлийн жилүүдэд олон залуу тамирчин нь өндөр зэрэглэлд тоглож байгаа Францчуудын хувьд авч явах 23 тамирчнаа сонгоно гэдэг амаргүй байсан нь гарцаагүй.

2016 онд гаргасан алдаагүй давтахгүйг хийчих Антуан Гриезманн, Пол Погба нараар ахлуулсан шигшээ багт цөөнгүй шилдэг тамирчид багтсангүй.

Европын Аваргаар шилдэг тоглолт үзүүлж багтаа голлох нөлөөг үзүүлж байсан Димитри Пайе, Манчестэр Юнайтэдийн Антони Марсьел, Арсеналын Лаказэттэ, Реал Мадридын Бэнзэма гэх мэт маш олон өндөр зэрэглэлийн тамирчид гэрээсээ Дэлхийн Аварга үзэхээр болжээ.

Хаалгч: Хуго Лорис, Стив Манданда, Алфонсе Ареола, Жибрил Сидибе, Бенжамин Павар, Рафаел Варан, Преснел Кимпэмбэ, Адил Рами, Самуэл Үмтити, Лакус Хэрнандэз, Бэнжамин Мэнди

Хагас Хамгаалагч: Пол Погба, Н’Голо Кантэ, Корентин Толиссо, Блайс Матуиди, Стевен Н’Зонзи, Томас Лемар,

Довтлогч:Клайн Мбаппе, Оливье Жиру, Антуан Гриезманн, Осман Дембеле, Набил Фекир, Флориан Таувин

Дээрх 23 тамирчныг дасгалжуулагч Дидье Дешам шигшээ багтаа дуудаж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэхээр боллоо.

Францын шигшээ баг ямар амжилт үзүүлэх бол?

Vote to see the results
30% - 18 votes
32% - 7 votes
31% - 39 votes
31% - 16 votes
30% - 7 votes