Ла лиг

Аялалын Зөвөлгөө: Барселона

Хотын танилцуулга

Барселона хотыг дэлхий дахин европийн хамгийн үзэсгэлэнтэй, энтертайнмент хотуудын нэг гэдгээр нь мэддэг. Энд гайхмаар уран барилгууд, үндэсний соёл, амттай хоол,  сэтгэл хөдөлгөм шөнийн амьдрал, хөлбөмбөг гээд бүгд бий.

Барселона хөлбөмбөгийн баг буюу Барсагаас салгаж ойлгохын аргагүй. Тус баг нь 1899 онд байгуулагдсан бөгөөд түүх нь Барселона хоттой салшгүй холбогдсон байдаг. Тэд блауграна буюу цэнхэр улаан өнгийг бэлэгдэлтэй.

Хэрвээ та европийг мөн хөлбөмбөгийг хайрладаг бол таны зорих газар энэ хот гэдэгт эргэлзэхгүй байна.

Тээвэр

Онгоцны буудлаас Барселонагийн хотын төв хүрэх хэд хэдэн боломжууд бий.

  • Аеробус экспресс автобусны аялал нь хотын төв рүү чиглэдэг бөгөөд 10$ орчим болдог. Автобус нь маш тохилог бөгөөд үнэгүй wi-fi-тай.
  • RENFE вагон нь Барселонагийн нисэх онгоцны буудлаас Барселона Сантс буудал хүртэл явдаг бөгөөд 4,69$ үнэтэй.
  • Таксины хувьд 30-35$ яг терминалд бууснаас хамаараад ойролцоогоор 30-35$ болно.

*Үнэ 2018 оны 5-р сарын байдлаар

Өмнөх
Хуудас 1 / 6