Ла лиг

Аялалын Зөвөлгөө: Барселона

Барселонгийн Дэлгүүрүүд

Барселонагийн үндэс гудам болох Лас Рамбласаас та маш олон жижиг мерчантайс дэлгүүрүүдийг олж харна. Барселонагаас өөр багийн хувцас хэрэглэлийг олоход тийм ч хэцүү биш бөгөөд Эспаньол, цаашлаад Реал Мадридын хэрэгслүүдийг ч олж болно.

Багийн хамгийн том дэлгүүр нь Камп Ноу дотор байрладаг. Гэхдээ иймэрхүү том дэлгүүрүүдийг Барселонагийн хаанаас ч олж болох бөгөөд онгоцны буудал болон Сантс буудлын орчимоос олж болно.

Тус дэлгүүрүүдээс багийн өмсгөл, ороолт, түлхүүрний оосор гэх мэт багтай холбоотой төрөл бүрийн зүйлсийг авах боломжтой. Оригнал сувинерын тухайд хөгжөөн дэмжигчид нь багийнхаа тоглогчийн хүүхэлдэйг илүүд үзэх биз ээ.

Камп Ноуд зочлох

Камп Ноу нь олон талаараа дэлхийн хамгийн шилдэг цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг юм. Цэнгэлдэхийн хэмжээнээс авхуулаад, суудлын боломжит сонголтууд, талбайд ойрхон суудлууд гэх мэт давуу талуудтай. Тоглолт эхлэхээс өмнө очиж чадвал тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчид кардаар маш гоё дүрслэлийг харуулдаг.

Бороотой өдрүүдэд тоглолт таарвал та 4-5$ үнээр шүхэр авч орох боломжтой.

Мөн тоглолт үзэж чадахгүй бол цэнгэлдэхийн аялалыг сонгож болох бөгөөд үүнд Барсагийн музей багтдаг.