Европын хөлбөмбөг

Аль лиг хамгийн их үзэгчтэй вэ?

Европын хөлбөмбөгийн шилдэг лигүүд өндөрлөсөнтэй холбогдуулан лигтэй холбоотой зарим баримт, тоо үзүүлэлтүүд ээлж дараалан гарсаар байна.

2017/18 оны улиралд цэнгэлдэхэд ирж тоглолт үзсэн үзүүлэлтээр Бундэс лиг тэргүүллээ. Нэг тоглолтыг дунджаар 44,651 хүн үздэг байна. Харин удаах байранд дэлхийн хамгийн сонирхолтой, гал гарсан тулаантай гэгддэг Английн Премьер лиг 38,275 хүн үздэг байна.

Англиас энэхүү жагсаалтад хоёр лиг орсон. Тэдний доод лиг нь буюу Английн Чэмпшионшип лиг нь 20,496 хүн үздэг гэсэн үзүүлэлтээр эхний 10-т багтсан байна.

Манай хойд хөрш ОХУ -ын Премьер лигийн нэг тоглолтыг 13,971 хүн үздэг гэсэн үзүүлэлтээр 9 дүгээр байранд оржээ.

Жагсаалт:

Бундэс Лиг 44,651
Премьер Лиг 38,275
ЛаЛиг 26,791
Сериа-А 24,455
Лиг 1 22,360
Английн Чэмпшионшип 20,496
Эрэдивисэ 19,014
Шотландын Премьершип 15,914
Оросын Премьер Лиг 13,971
Португалийн Премьер Лиг  12,341