Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд Английн шигшээ багийг төлөөлөн оролцох хорин гурван тамирчныг өчигдөр Гарет Саутгэйт дуулиан шуугиантай танилцуулсан.
Бүрэлдэхүүнд шигшээ үндсэн хаалгачийн байрлалд хэсэг дархлагдаад байсан Жое Харт, Англичуудын хайртай Жэк Уилшир нар багтаагүй нь нийгмийн сүлжээнд олон хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг хүргээд амжсан.
Сүүлийн 14 жилийн хугацаанд анх удаагаа алдарт довтлогч Уэйн Рүүнигүйгээр оролцох олон улсын тэмцээн болж буй юм.
Гэртээ үлдсэн тамирчид
Английн шигшээ багийн хувьд Панама, Тунис, Бельги гэсэн улсуудтай тэмцээний “G” хэсэгт орсон юм.
Английн шигшээ баг | |
---|---|
6-р сарын 2 | v Нигер (Нөхөрсөг Тоглолт) |
6-р сарын 7 | v Коста Рика (Нөхөрсөг Тоглолт) |
6-р сарын 12 | ОХУ -ыг зорино |
6-р сарын 18 | v Тунис |
6-р сарын 24 | v Панама |
6-р сарын 28 | v Бельги |
Английн шигшээ баг ямар амжилт үзүүлэх бол?