Монголын хөлбөмбөг

Монгол 2:2 Малайз

Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг 2018 оны эхний нөхөрсөг тоглолтоо Малайзын шигшээ багийн эсрэг тэдний нийслэл Каула Лампур хотод байрлах Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд нь хийлээ.

Тус тоглолтод шигшээ багийн түлхүүр тоглогчдын нэг 2017 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин Мөнх-Эрдэнийн Төгөлдөр тоглолтын өмнөх бэлтгэлийн үеэр бэртэл авч Малайзтай хийх тоглолтыг өнжихөөр болсон байсан билээ.

Улаанбаатар хотын цагаар 20:45 минутаас эхэлсэн тоглолтын эхний гоолыг Монголын шигшээ багийн ахлагч Д.Төрбат оруулсан ч өөрийн хаалгандаа оруулсан 0:1 -ээр хожигдож эхэлсэн шигшээ баг довтолгооноо эрчимжүүлж тэнцээний гоолыг тоглолтын эхний хагас дуусахаас өмнө 42 дахь минутад Гоёо багт хүчин зүтгэдэг довтлогч П.Энхбилэг Монголын шигшээ багийн эхний гоолыг оруулсан. Эхний хагас 1:1 харьцаатайгаар өндөрлөсөн тоглолтын хоёр дугаар хагаст эсрэг багийн сэлгээгээр орж ирсэн довтлогч Ахяр Рашид 64 дэх минутад гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан ч С.Ганхуяг гоол оруулснаар онооны харьцаа 2:2 болж тэнцэж улмаар тоглолтын үндсэн цаг дууссан.

Монголын шигшээ багийн хувьд нөхөрсөг тоглолтуудын хүрээнд эхний тоглолтоо Малайзын шигшээ багтай талбайд нь хийж 1:1 -ийн харьцаатай тэнцлээ. Тэдний дараагийн тоглолт Африк тивийн Мауритисын шигшээ баг байх бөгөөд тус тоглолт 3-р сарын 28 -ны өдөр Улаанбаатар хотод болох юм.

Бүрэлдэхүүн

Монгол: Э.Мөнх-Эрдэнэ (GK), О.Мөнх-Оргил, Д.Төрбат (C) Ж.Сүндорж, С.Ганхуяг, Б.Төгсбилэг, О.Оюунбаатар, П.Энхбилэг, Б.Даваажав,  Ц.Мөнх-Эрдэнэ, Н.Цэдэнбал

Малайз Haziq Nadzli (GK), Matthew Davies, Fadhli Shas, Adam Nor Azlin, Safiq Rahim (C), Ahmad Hazwan Bakri (Syafiq Ahmad 80′), Safawi Rasid, Afiq Fazail, Natxo Insa, Fazly Mazlan, Mahali Jasuli (Akhyar Rashid 45′)