Шуум

Контегийн ирээдүй хэрхэх бол?

Улирлын төгсгөл үе ирж ирэх зун багаа сэлгэх тамирчин, дасгалжуулагчдын шуум, таамаг, тохиролцоотой холбоотой мэдээлэл ид хөвөрдөг үе эхэлж байна. Хүлээлтээс хол зөрүүтэй улирлыг өнгөрүүлж буй дасгалжуулагчдаа халахаар зэхэж буй хоёр баг буй нь Челси болон ПСЖ клубууд юм.

16/17 оны улиралд дэлхийн хамгийн хүчирхэг, өрсөлдөөнтэй гэгддэг Английн Премьер лигт түрүүлсэн Антонио Конте энэ улиралд 5 дугаар байранд буюу Аваргуудын лигийн эрхгүй бүсэд бичигдэж байна. Мөн тэд Аваргуудын лигийн хэсгийн шатнаас 2-р байраар шалгарч фэнүүдийнхээ багагүй дургүйцлийг төрүүлсэн. Улмаар шөвгийн 16 -гийн шатанд Барселонад хожигдсон. Багаасаа тогтмол өндөр амжилт үзүүлэхийг хүсдэг шаарддаг хөгжөөн дэмжигчидтэй мөн үүнийг бий болгохоор, бодит болгохыг хүсдэг эзэнтэй багийн хувьд дасгалжуулагч Контегийн хувьд энэ улиралд Челси клубыг удирдах сүүлийн улирал байж болзошгүй байгаа юм. Конте өөрөө Лондонд байх хүсэлгүй талаараа хэвлэлээр хэд хэдэн удаа цухуйлгаад амжсан.

Үүнтэй төстэй өөр нэгэн жишээ Францын лигт энэ улиралд өрсөлдөгчгүй ноёрхож буй ПСЖ клуб юм. Тэд өнгөрсөн улиралд шуугиан тарьсан, хамгийн мөнгө цацсан, хэвлэлийн баатар болсон Нэймарыг авсан ч энэ улиралд гол зорилго болсон Аваргуудын лигтээ шөвгийн 16 -гийн шатны босгыг давж чадсангүй. Байрлал бүр дээрээ хүчирхэг тамирчидтай ПСЖ клуб энэ улиралд тааруухан формтой байгаа Реал Мадридад хожигдсон. Үүний гол буруутан нь дасгалжуулагч Унай Эмирэй гэж үзэж буй. Европ, дэлхийн хэвлэлүүдээр түүний орыг залгах хүнийг хайгаад эхэлчихсэн талаар хэдий нь бичээд эхэлчихсэн.

Унай Эмирэйг орлох хүнээр Ювентүсийн М.Алегри, Атлетикогийн Д.Симоне, Манчестэр Юнайтэдийн Жосе Моуриньо нар нэрлэгдэж байгаа юм. Гэсэн ч хамгийн өндөр магадлалтай нь Антонио Конте гэнэ. ПСЖ клуб түүнийг өөрсдийн болгохоор хөдлөөд эхэлсэн ба жилийн 10 сая еврогийн цалинг амлаад байгаа гэнэ.

А.Контегийн ирээдүй хэрхэх бол?

Vote to see the results
30% - 1 vote
30% - 0 votes
31% - 0 votes
32% - 0 votes