Монголын хөлбөмбөг

Эмэгтэйчүүдийн футзалын лигийн аварга: Арвис

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн футзалын лиг” өнөөдөр хаалтаа хийлээ.

Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клубийн баг анх удаа лигтаа аваргалж, алтан цомыг өргөлөө. Харин “Монголын тэмүүлэл” өнөөдөр “Дэрэн”-г 2:1-ээр хожиж, мөнгөн медаль зүүх эрхтэй болсон юм. Хан-Уул дүүргийн баг хүрэл медаль хүртсэнээр, “Эмэгтэйчүүдийн футзалын лиг”-ийн медалийн эзэд бүрэн тодорлоо.

Тэмцээний шилдэг тоглогчдоор Арвис клубын хаалгач С.Халиун шилдэг хаалгачаар нэрлэгдлээ. Харин Монголын тэмүүлэл багийн тамирчин  Э.Сарангэрэл шилдэг тэгш тоглогчоор тодорчээ. Арвис клубын легонир  Лора Ванбаелшилдэг довтлогчоор тодорлоо.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны дотор заалны тэмцээнүүд шувтарч гадаа талбайн тэмцээн хоногоо толоод эхэллээ. Монголын Хөлбөмбөгийн дээд лиг “Хүрхрээ лиг” 4-р сарын 28 -нд эхэлнэ.