Премьер Лиг

Ливерпүүл – Ньюкасл тоглолтын өмнө

Английн Премьер Лигийн 29 дүгээр тойргийн хүрээнд Ливерпүүл болон Ньюкасл клубууд Энфиелд цэнгэлдэх хүрээлэнд ээлжит тоглолтоо хийнэ. Манай цагаар шөнийн 01:30 минутаас явагдах тоглолт Шаазгайнуудын хувьд заавал оноо салгах учиртай тоглолт байх болно. Доод лигрүү унах бүсэд бичигдэж буй тэдэнд оноо юу, юунаас илүү хэрэгтэй байгаа юм.

Тоглолтод Ливерпүүлээс хамгаалагч Клайн бэртлийн улмаас өнжих бол Ньюкаслаас Жонжо Шелви, Д.Гайл, М.Риччие нар мөн л бэртлийн улмаас тоглолтод оролцохгүй юм.

ХООРОНДЫН ТОГЛОЛТ

  • Ливерпүүл Энфиелдэд сүүлийн 24 жилийн хугацаанд Шаазгайнуудад хожигдоогүй.  (17 хожиж, 4 тэнцсэн)
  • Ньюкаслын эсрэг багийн цэнгэлдэхээс хамгийн удаан хугацаанд хожил аваагүй идэвхитэй цуврал нь Энфиелд. Олд Траффорд 29, Стэнфорд Бриж 22, Энфиелд 21

Ливерпүүл

  • 2017 оны 4-р сараас хойш Ливерпүүл талбай дээрээ Лигийн хүрээнд хожигдоогүй. (9 хожил 7 тэнцээ)
  • Ливерпүүл сүүлийн 9 тоглолтоос 22 оноо аваад байна.
  • Сүүлийн 19 тоглолтодоо ердөө 1 удаа хожигдоод байна. 13 хожил, 5 тэнцээ, 1 хожигдол
  • Ливерпүүл бүх тэмцээнд нийт 103 гоол оруулаад байгаа нь Манчестэр Ситигийн араас бичигдэх амжилт.
  • Мо Салах Ливерпүүлийн төлөө бүх тэмцээнд гоолдоод байна. Мөн тэрбээр нийт 31 гоолд оролцоод байна. (23 гоол, 8 гоолын дамжуулалт)

Ньюкасл

  • Тэд сүүлийн 8 тоглолтодоо 1 хожигдсон. Тус хожигдсон тоглолт нь хүснэгтийг тэргүүлэгч Манчестэр Сити.  (2 хожил, 5 тэнцээ)
  • Шаазгайнууд сүүлийн тоглолтдоо дараалан эхний гоолыг оруулсан. Гэвч тэдний тус тоглолтуудынхаа ердөө нэг тоглолтод хожсон. Хожсон баг нь хүснэгтийн хоёрт бичигдэж буй Манчестэр Юнайтэд
  • Ньюкасл энэ улиралд 13 зочлон тоглолтынхоо 10 -т нь хожигдоод байна.
  • Рафаел Бэнитэз 2004-2010 оны хооронд Ливерпүүлийг 350 тоглолтынхоо 55% -д хожиж байжээ. Тэрбээр Энфиелдэд эсрэг дүрээр нийтдээ 3 ирээд 3 тэнцэж байжээ.