Премьер Лиг

Окслэйд: Коутиньогийн наймаа Ливерпүүлийн амжилтанд нөлөөлөхгүй

Энэ зун Арсеналаас Ливерпүүлийн эгнээнд нэгдсэн Алекс Окслэйд Чемберлэйн Филиппе Коутиньогийн шилжилт багийнх нь амжилтыг бууруулахгүй хэмээн ярьлаа.

Ливерпүүлийн төлөө 201 тоглолтонд оролцож 51 гоолыг оруулаад байсан Коутиньо өнгөрсөн долоо хоногт Испанийн Барселона баг руу 160 сая еврогоор зарагдсан юм.

“Коутиньог тоглоогүй үед бид үнэхээр сайн тоглолтыг үзүүлсээр л байсан. Бидэнд түүнээс илүү тоглож, гоол оруулж чадах маш олон чадварлаг тоглогчид байна. Түүний явсан нь бидэнд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Би түүнийг явсан талаар юу ч бодоогүй. Ливерпүүл шиг том багаас том тоглогчид явах үед ирээдүйд дахиад л том тоглогчид хүрээд ирнэ.”

Окслэйд энэ зун Арсеналаас ирсэнээсээ хойш ердөө 7 тоглолтонд гараанд гарч тоглосон бөгөөд Коу багийг орхисон нь түүнд талбайд илүү их минутыг өнгөрүүлэх боломжийг олгоод байгаа юм.

“Мэдээж энэ шилжилт надад илүү их боломжийг үүсгэж байгаа. Гэхдээ түүний байрлал дээр тоглохыг хүсч байсан бүх л залууст боломж олдож байгаа хэрэг юм” хэмээн Окслэйд ярьжээ.