Сери-А лиг

Д.Астори (1987-2018)

Итали хөлбөмбөгчин Фиорэнтина клубын багийн ахлагч Давидэ Асториг зочид буудалдаа нас барсан байдалтай байхад нь орон нутгийн цагдаа нар олсон гэдгийг Фиорэнтина клубын зүгээс баталлаа.

Өдгөө ердөө 31 настай төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог Д.Астори унтаад сэрээгүй гэж эхний байдлаар дүгнээд байгаа юм. Албан ёсны хариу одоогоор гараагүй байна.

Давидэ Астори ердөө долоо хоногийн өмнө үрийн зулай үнэрлээд байсан юм. 2016 онд Кальяри клубээс худалдагдан ирж байсан бөгөөд энэ улирлаас эхлэн Фиорэнтина клубын ахлагчаар тоглож байсан юм.

Эл хэрэгтэй холбогдуулан өнөөдөр Сери-А лигийн хүрээнд явагдах бүх тоглолтууд цуцлагдсан байна.