Европын хөлбөмбөг Бусад

ИХ БУУЧДЫН БҮТЭЛГҮЙТЭЛ ЗОГСЛОО

Өнгөрсөн шөнө Европа лигийн 1/16 хамгийн сонирхолтой тоглолт явагдаж өнгөрлөө. Английн Их буучид Ас Милан клубын талбайд зочилж 0:2-ийн харьцаатай буулган авлаа.  

Тус тоглолт Сан-сиро цэнгэлдэх хүрээлэнд 72821 үзэгчтэй эхэлж, тоглолт дөнгөж эхлээд 15 дахь минутад Өзилийн дамжуулалтыг Мхитарян “Чулуу” болгож тооны харьцааг нээв. Тоглолтын 45 дахь минутад эхлээд байхад Армени залуу ахин хаалгач Доннаруммагийн хаалганд хүчтэй цохиж хөндлөвч оноод өнгөрөв. Удалгүй 45 дахь минутад Өзилийн дамжуулалтыг Рамси 0:2 болгосноор тоглолтын турш тоглолтын идэвхи санаачилга, үзүүлэлтээр талбайн зочдын давамгайлал дор өрнөлөө.

Английн Их буучид 2008 оноос хойш Ас Милан клубт дийлдсэн хар цувралаа дуусгавар болголоо. Өмнө 2012 оны Аваргуудийн лигийн 1/16-д ялагдал хүлээж байсан юм. Хариу тоглолт ирэх долоо хоногийн пүрэв гаригт явагдана.