Бусад

Чарли Остин 3 тоглолтоор торгууллаа

Английн Премьер лигийн эхний хагасын сүүлийн тоглолт буюу 19 дүгээр тойргийн хүрээнд Саутхемптон, Хаддерсфиелд клубууд хоорондоо учраа таарсан билээ. Тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж багууд нэг, нэг оноог халаасалсан.

Талбайн эздэд тэргүүллийг авчирсан, багийн мэргэн бууч Чарли Остин зүй бус тоглолтынхоо төлөө Английн хөлбөмбөгийн холбооноос 3 тоглолтын торгууль оноолоо. Тэрээр тоглолтын 73 дахь минутад эсрэг багийн хаалгачийн нүүрлүү өшиглөж аюултай тоглолт үзүүлсэн юм. Үүнийг Английн хөлбөмбөгийн холбоо санаатай үйлдэл хэмээн үзэж 3 тоглолтоор шийтгэлээ.

Түүний зүй бус тоглолтын талаар Хаддерсфиед клубын дасгалжуулагч Дэвид Вагнер:

“Миний харсан өнцгөөс маш эвгүй харагдсан. Би довтлогч байсан, Йонас Лосслийг бөмбөгтэй байхад хүрэх хэрэггүй байсан.”

Харин Саутхемптон клубын дасгалжуулагч Маурисио Пеллегрино:

“Би болсон үйл явдлыг сайн харж чадаагүй. Манай тамирчин ямар бодолтой байсныг мэдэхгүй байна. Гэхдээ тэр мөчид Чарлиг санаатайгаар тэгсэн гэж бодохгүй байна.”

Чарли Остин нь энэ улиралд Саутхемптоны төлөө 6 гоолыг оруулаад буй юм. Тэрээр Тоттенхэм, Манчестэр Юнайтэд, Кристал Палас клубуудтэй хийх тоглолтыг өнжихөөр боллоо.