Ла лиг

Барселона Эл Класикод ялалт байгууллаа

Испанийн ла лигийн 17-р тойрогт испанийн хамгийн хүчирхэг хоёр баг гэгддэг Барселона болон Реал Мадрид багууд учраа таарч Барселоначууд өрсөлдөгчийнхөө талбай дээр 3-0 харьцаатайгаар ялалт байгууллаа. Тоглолтын эхний үед Криштиану Роналду, Бензема, Паулиньо нар тус бүр нэг гоолын боломжыг үүсгэсэн ч хараахан гоол болоогүй. Улмаар тоглолтын эхний үе гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн. Харин тоглолтын 54 дэх минутанд Реалын хамгаалалтын алдааг ашиглан Барселоначууд богинын зайн дамжуулалтыг маш сайн хийж төгсгөлийг Суарэз хийж тоглолтын тоо 1-0 болсон юм. Улмаар тоглолтын 64 дэх минутанд Паулиньогийн мөргөсөн бөмбөг хаалга руу орж явахад Карвахал гараараа хааж зогсоон улаан хуудас хүртэж талбайг чөлөөлсөн. Торгуулийн цохилтыг Леонэл Мэсси амжилттай гүйцэтгэж тоглолтыг талбайн зочид 2-0 харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн юм.

Улмаар хүн дутуу Реал Мадрид 2 гоолын зөрүүг барьж чадалгүй байсаар шүүгчийн мэдлийн цагт дахин нэг гоолыг алдсанаар талбай дээрээ лигийг тэргүүлэгч Барселонад ялагдал хүлээсэн байна. Ийнхүү хоёр багийг 14 оноо зааглаж эхлэх болсон бөгөөд 1995 оноос хойш хоёр багийн хооронд гарсан хамгийн их онооны зөрүү нь энэ болж байна. Гэхдээ эзэн хааны баг Реал Мадрид Барселонагаас нэг тойрог дутуу байгааг санах хэрэгтэй.