Шуум

Росс Баркли Лондонд ирэх үү?

Английн Ливерпүүлийн Эвэртоны хагас хамгаалагч Росс Баркли багаасаа явах нь цаг хугацааны асуудал болсон талаар Английн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд эхэллээ. Түүнийг шинэ дасгалжуулагч Сэм Эллэрдайстай учраа олж чадахгүй байгаа талаар онцолж байгаа бөгөөд 1-р сарын солилцоо наймааны цонхоор Ливерпүүл хотыг орхих гэнэ.

Өдгөө 24 настай Англи эрийн араас Лондон хотын багууд болох Челси, Тоттенхэм клубууд нэр холбогдоод байгаа юм.  Челси клуб 12 дугаар сар гарсантай зэрэгцэн Барклиг авах ажиллагаагаа эхлүүлсэн бол Тоттенхэмийн дасгалжуулагч М.Почеттино Росс Барклиг өөрсдийн болгоно гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Эвэртоны хүүхдийн акедимаас гаралтай Росс Баркли 2010 оноос хойш үндсэн бүрэлдэхүүнд багтан тоглож байгаа бөгөөд энэ хугацаанд 179 тоглолтод оролцож 27 гоол оруулжээ.

Росс Барклигийн ирээдүй хэрхэх бол?

Vote to see the results
32% - 0 votes
31% - 1 vote
32% - 1 vote
30% - 0 votes