Премьер Лиг

2017 оны мэргэн бууч Х.КЭЙН

Английн шигшээ баг болон Лондон хотын Тоттенхэм клубын довтлогч Харри Кэйн 2017 онд гоолын ургац тун сайтай жил байлаа. Тэрбээр 2017 онд сүүлийн арван жилд хөлбөмбөгийн ертөнцийг ноёлож буй Л.Месси, К.Роналду нараас олон гоол орууллаа. Харри Кэйн Тоттенхэм клубын төлөө хуанлийн жилд 52 тоглолтод оролцож 56 гоолыг эсрэг багийн хаалганд оруулжээ.

Английн Премьер Лигээс хөгжөөн дэмжигчиддээ зул сар, шинэ жилийн баярын бэлэг болгож “boxing day” буюу шахуу хуваарьтай тоглолтуудыг зохион байгуулдаг нь Харри Кэйнийг оны мэргэн бууч болоход том түлхэц нэг боллоо.

Тэрбээр Европын мэргэн бууч болсон төдийгүй Английн Премьер Лигт хуанлийн жилд хамгийн олон гоол оруулсан гэсэн амжилтыг шинэчлэсэн юм. 1995 онд алдарт довтлогч Алан Ширэр 42 тоглолтод 36 гоол оруулж байсан юм.

Хуанлийн жилд Английн Премьер Лигт хамгийн олон гоол оруулсан гэсэн амжилтыг эзэмшиж байсан Алан Ширэр энэ талаар: “Харри чи 2017 онд гайхамшигтай байлаа. Хуанлийн жилд хамгийн олон гоол оруулсан гэх амжилтыг чи эзэмших эрхтэй. Сайн байлаа. Үргэлжлүүлээд байгаарай”

Хуанлийн жилд АПЛ-д хамгийн олон  гоол оруулсан тамирчид
Тамирчин Гоол Тоглолт
Харри Кэйн (2017) 39 36
Алан Ширэр (1995) 36 42
Робин Ван Пэрси (2011) 35 36
Тьерри Анри (2004) 34 39
Лэс Фэрдинанд (1995) 30 34
Алан Ширэр (1994) 30 37
Луис Суарэс (2013) 30 41
Сэрхио Агуэро (2016) 29 28
Алан Ширэр (2002) 27 31
Харри Кэйн (2015) 27 38

Түүний 2017 онд эвдсэн амжилтууд

  • Английн Премьер лигт нэг жилд хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчин
  • Тэрбээр энэ улиралд Борнмут, Вест Бром, Свонси, Кристал Палас, Брайтон, Хаддерсфейлд клубуудээс олон гоол оруулаад байна.
  • Хуанлийн жилд 6 хаттрик оруулсан анхны тамирчин
  • Х.Кэйн замналынхаа туршид Премьер Лигт 8 хаттрик хийгээд байна. Алан Ширэр (11), Роббье Фовлер (9)
  • Европын шилдэг 5 лигт (Англи, Испани, Герман, Итали, Франц) хамгийн олон гоол оруулсан тамирчин. 52 тоглолтод 56 гоол.
  • Харри Кэйн Тоттенхэмийн төлөө 92 гоол оруулаад байна.

Түүний сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилтад үндэслэн түүнийг Английн Премьер лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болох боломжтой талаар Английн хэвлэл мэдээллүүд бичиж эхэллээ.

Харри Кэйн АПЛ -н бүх цагийн үеийн мэргэн бууч болж чадах уу?

Vote to see the results
31% - 6 votes
31% - 1 vote