Францын алдарт “The France Football” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон өгдөг шагналын эзнээр Реал Мадрид клубын довтлогч Кристиану Роналду тодорлоо.
Өдгөө 32 настай Португали супэр од Кристиану Роналду энэхүү шагналыг 5 дахиа хүртэж Лео Месситэй зэрэгцлээ. 2008 оноос хойш тэдний завсраар өөр тамирчин орж чадаагүй.
Энэхүү шагналыг өгөхөд хөлбөмбөгөөр дагнан бичдэг 173 сэтгүүлч саналаа өгч Роналду хамгийн их санал авсан бол түүний араас буюу 2 дугаар байранд Барселонагийн довтлогч Л.Месси, 3-р байранд экс Барселонагийн довтлогч дэлхийн хамгийн үнэтэй тамирчин болсон Нэймар гэсэн дараалалтайгаар саналуудыг авсан юм.
Кристианугийн хувьд мөн л онцгой улирлуудын нэг болж өнгөрсөн дэлдэн чихт буюу Аваргуудын лигийн аваргаа хамгаалсан, Ла лигт түрүүлсэн, Европын сүпэр цомд ялалт байгуулсан. Мөн Аваргуудын лигт нэг улиралд хамгийн олон гоол оруулсан гэсэн бахдам амжилтуудыг үзүүлсэн билээ.
2008, 2013, 2014, 2016, онуудад тус шагналыг хүртээд байсан Роналду 2017 оны шагнал авсны дараагааар:
“Реал Мадрид клубын багийн андууддаа баярлалаа, Бас энэ түвшинд хүрэхэд тусалсан бүх хүмүүстээ баярлалаа.”
1956 оноос эхлэлтэй шагналыг жил бүр тухайн онд хамгийн шилдэг байсан тамирчиддаа өгсөөр ирсэн. 6 жилийн өмнө Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран энэхүү шагналыг дэлхийн шилдэг гэсэн тодотголтойгоор өгч байсан ч хоёр байгууллага 2016 оны 9-р сараас эхлэн тус тусдаа өгөхөөр болсон юм.
К.Роналдугийн хувьд 10-р сард Дэлхийг шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн билээ.
БАЙР ЭЗЭЛСЭН БАЙДАЛ
1. Cristiano Ronaldo – Real Madrid 2. Lionel Messi – Barcelona 3. Neymar – Paris Saint-Germain 4. Gianluigi Buffon – Juventus 5. Luka Modric – Real Madrid 6. Sergio Ramos – Real Madrid 7. Kylian Mbappe – Paris Saint-Germain 8. N’Golo Kante – Chelsea 9. Robert Lewandowski – Bayern Munich 10. Harry Kane – Tottenham 11. Edinson Cavani – Paris Saint-Germain 12. Isco – Real Madrid 13. Luis Suarez – Barcelona 14. Kevin De Bruyne – Manchester City 15. Paulo Dybala – Juventus |
16. Marcelo – Real Madrid 17. Toni Kroos – Real Madrid 18. Antoine Griezmann – Atletico Madrid 19. Eden Hazard – Chelsea 20. David De Gea – Manchester United 21. Leonardo Bonucci – Juventus 21= Pierre-Emerick Aubameyang – Borussia Dortmund 23. Sadio Mane – Liverpool 24. Radamel Falcao – Monaco 25. Karim Benzema – Real Madrid 26. Jan Oblak – Atletico Madrid 27. Mats Hummels – Bayern Munich 28. Edin Dzeko – Roma 29. Dries Mertens – Napolo 29= Philippe Coutinho – Liverpool |
What a man…. congratulations bro @Cristiano #TheBest #BallondOr 🏆🏆🏆🏆🏆 https://t.co/2GhhK81Tm1 pic.twitter.com/i9u3ujuKkZ
— Rio Ferdinand (@rioferdy5) December 7, 2017
2008 🏆⚽️
2013 🏆⚽️
2014 🏆⚽️
2016 🏆⚽️
…
2017 🏆⚽️@Cristiano makes HISTORY winning his 5th #BallondOr! pic.twitter.com/mtPkiKvWGh— LaLiga (@LaLigaEN) December 7, 2017
Congratulations to @Cristiano on winning this year’s Ballon d’Or. I would love to have played on the same side as you! // Parabéns ao @Cristiano por conquistar o Ballon d’Or este ano. Eu adoraria ter tido a chance de jogar ao seu lado! #BallondOr
— Pelé (@Pele) December 7, 2017
Legends ! #BallondOr pic.twitter.com/bwj8k1gnhH
— France Football (@francefootball) December 7, 2017