Аваргуудын Лиг

Ж.Моуриньо: Хэн ч бидэнтэй тулахыг хүсэхгүй

Клубуудын хамгийн том хөлбөмбөгийн тэмцээн Аваргуудын лигийн хэсгийн 6 тойргийн эхний хагасын тоглолтуудыг явагдаж шөвгийн 16 шалгарах 8 багийн нэрнүүд тодорлоо.

А хэсгийг тэргүүлэн гарсан Английн төлөөлөл Манчестэр Юнайтэд клубын дасгалжуулагч шөвгийн 16 -н шатанд бусад багууд Манчестэр Юнайтэдтай тоглохыг хүсэхгүй талаар тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр:

“Ямар баг сугалаагаар таарч бидэнтэй тоглох нь хамаагүй.”

“Би сугалааны тал дээр тийм ч азтай залуу биш. Би амаа хамхиад мартах нь илүү дээр учир нь бид хоёр дугаар сард тоглоно шүү дээ. Тэр хүртэл би Английн тэмцээнүүддээ гол анхаарлаа хандуулна.”

“Би маш их баяртай байна. Бид ялагдалтайгаар дараагийн шатанд шалгарахыг хүсээгүй бас тааруу тоглолттойгоор хэсгийн шатыг үдэхийг хүсээгүй. Тун давгүй тоглолт үзүүллээ.”

Манчестэр Юнайтэд клубын хувьд хэсгээсээ боломжит 18 онооноос 15 оноог цуглуулан дараагийн шатанд шалгарч буй юм.

Дараагийн шатанд Манчестэр Юнайтэдтай ямар багууд тоглох боломжтой вэ? 

  • Баерн Мюнхэн
  • Ювентус
  • Севилья эсвэл Спартак Москва
  • Шахтар эсвэл Наполи
  • Порто эсвэл РБ Лэйпзиг
  • Реал Мадрид

Аваргуудын лигийн дүрмийн дагуу шөвгийн 16-д нэг улсын багууд таарч тоглох боломжгүй.

Сугалааны үйл ажиллагаа Швейцарын Нёон хотноо ирэх нэг дэх өдөр явагдах юм.

Эхний хэсгээсүүдээс цааш шалгарсан багууд