Аваргуудын Лиг

П.Фонсека хожлын баяраа “зорро” масктай тэмдэглэв

Энэ өдрүүдэд Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн нэрс тодорч буй билээ. Тэмцээний “F” хэсгийн хүрээнд Манчестэр Сити болон Украйний Шахтар Донецк багуудын тоглолт тун сонирхолтой явагдаж Обласны цэнгэлдэх хүрээлэндээ өрсөлдөгчөө 2:1 харьцаатайгаар ялж хэсгээсээ хоёр дугаар байраар шалгарлаа.

Испани дасгалжуулагч Пеп Гуардиолагийн Манчестэр Сити клубыг 4-р сараас хойш ялсан анхны баг, сүүлийн 20 албан ёсны тэмцээнд ялалт байгуулаад байсан бахдам амжилтыг нь зогсоосон нь онцлох зүйлүүдийн нэг байлаа.

Шахтар Донецк клубын дасгалжуулагч Пауло Фонсека үйл явдлуудыг тэмдэглэж хэвлэлийн бага хуралд Зоррогийн масктай орж ирсэн нь олон сэтгүүлчдийг гайхшрууллаа.

“Миний замналын хамгийн хөгжилтэй хэвлэлийн хурал байлаа.”

“Би баяр баяслыг мэдэрч байна. Энэ бүхэн зөвхөн Шахтарын дэмжигчдэд зориулагдаагүй, бүх Украйнчуудад зориулагдсан.” гэсэн ярицлагыг өгсөн байна.