Премьер Лиг

Фернандинио: Ман.Ютд Погбагаа санах болно

Английн Премьер лигийн 16-р тойргийн хүрээнд явагдах Манчестэр Сити, Манчестэр Юнайтэд клубуудын тоглолт тус тойргийн төдийгүй энэ улирлын онцлох тоглолтуудын нэгд тооцогдож буй. Хүснэгтийг тэргүүлэгчдийн тулаанд Ман Сити ялалт байгуулбал нэг ч хожигдолгүйгээр хүснэгтийг тэргүүлж 11 ардаа байгаа Юнайтэдаас 11 онооны заагийг бий болгох тоглолт юм.

Олд Траффордод явагдах тоглолт Манчестэр Юнайтэд хувьд аваргын төлөөх өрсөлдөөнд тэсэж үлдэх хариуцлагатай тоглолт байх бол Ситигийн  шинэ улирал эхэлснээс хойш бүх тоглолтдоо ялалт байгуулсан амжилтаа үргэлжлүүлэх гсэн ач холбогдлуудтай тоглолт юм.

Манчестэр Сити клубын хагас хамгаалагч Фернандинио тоглолтын өмнөх ярилцлагадаа

“Ямар ч баг түлхүүр тоглогчгүйгээр тоглолтод хожигдоход түүнийгээ үгүйлдэг.

“Гэвч Манчестэр Юнайтэдэд олон сайн тамирчид бий. Хэн хаана тоглох нь хамаагүй. Тэд сайн тоглолт үзүүлнэ. Хоёр багуудад тун хүнд тоглолт байх болно.”

Пол Погбагийн хувьд Арсенал клубтэй тоглосон тоглолтод улаан хуудас авснаар тус тоглолтыг өнжиж буй юм.