Шуум

Барса дахин Коугийн төлөө

Испанийн алдарт Барселона клуб өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор хамгийн том гэж болох бүхий л наймаануудад холбогдох дөхсөн. Тэд багийн гол тоглогч, ирээдүй гэгдэж байсан Бразил довтлогч Нэймарыг Францын ПСЖ -рүү дэлхийн хамгийн өндөр үнэтэй тамирчин болгож зарсан. Түүнийг орлуулахаар хэд хэдэн өндөр дүнтэй тамирчдыг худалдаж авахаар оролдож, хэд хэдэн удаа татгалзсан хариу авсан нь Бразил хагас хамгаалагч Филлип Коутиньо билээ.

Түүний төлөө Барса 120 сая орчим еврог солилцоо наймааны цонхыг хаагдах хүртэл дэс дараатайгаар болгосон ч Ливерпүүл татгалзсаар байсан юм. Түүнийг 150 сая еврогоос доош үнээр худалдахгүй гэсэн байрандаа бат зогссоноор энэхүү наймаа биеллээ олж чадаагүй юм.

Тэгвэл Барселона сар хүрэхгүй хугацааны дараа нээгдэх солилцоо наймааны цонхоор дахин санал хүргүүлхээр зэхэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлэлж эхэллээ. Түүний төлөө 127 сая еврог санал болгохоор зэхэж буй гэнэ. Хэрвээ энэ наймаа бүтвэл Коутиньо дэлхийн хамгийн өндөр үнэтэй хоёр дахь хөлбөмбөгчин болох юм.

Үүнтэй холбогдуулан сэтгүүлч Филлип Коутиньогоос Барсаруу шилжих шилжилтийн талаар асуухад:

“Би Ливерпүүлд байна. Би талбай дээр тоглох боломж олдох бүрдээ сайнаараа хичээнэ, Би багийн фэнүүдийг, мөн энэхүү өмсгөлийг хүндэлдэг. ”

“Би ирээдүй яаж эргэхийг сайн мэдэхгүй байна. 1-р сард юу болохыг 1-р сард л мэдэх байх.”