Дэлхийн 4 удаагийн аварга Италийн шигшээ баг 2018 онд ОХУ болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болсон билээ. Муу амжилтын гол буруутнаар шигшээ багийн дасгалжуулагч Гиампиеро Вентураг тодруулж ажлаас нь халлаа.
2016 Европын аварга шалгаруулах тэмцээний дараа Антонио Контегийн оронд ирж байсан Вентурааг Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Карло Тавеччио “Хөлбөмбөгийн мастер” гэж танилцуулж, томилж байсан билээ. Гэсэн ч нэг жилийн хугацаанд 17 тоглолтод Италийн шигшээ багийг удирдсан ч Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулж чадалгүйгээр ажлаа өгч байна.
Вентура орон нутгийн сувагт өгсөнярилцлагадаа “Сүүлийн 1 жилд 2 л хожигдсон шүү дээ” гэсэн нь Дэлхийн аваргаар хөлбөмбөг үзэхгүй болсон Италичууудын эгдүүцлийг өдөөж байна. Түүний хожигдсон тоглолтууд нь Испанитай хэсгийн аваргын төлөө. Дараах нь дэлхийн аваргад орохын төлөөх хариуцлагатай тоглолтууд байсан билээ.
Италийн шигшээ баг шинэ дасгалжуулагчаараа Карло Анчелоттиг авчрах тал дээр ажиллаж байгаа юм. Одоогоор ажилгүй байгаа Карлог Челси, Эвэртон, ПСЖ клубууд сонирхож байгаа юм.