Ж.Моуриньо: Цааш шалгараагүй байна гэнэ ээ?

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний 4-р тойргийн тоглолтууд манай цагаар 01:00, 03:45 -с тус тус явагдлаа. Өнгөрсөн долоо хоногт европ тив цагаа урагшлуулснаар 02:45 -с явагддаг байсан тоглолтууд 03:45 -с явагддаг болж буй юм.

4-р тойрогт зарим багууд хэсгээс гарах эрхээ баталгаажуулах боломжтой тойрог байдаг нь 3 хожилтой багуудын хувьд голлон анхаардаг тойргуудын нэг билээ. Энэ ч ёсоор болж “А” хэсгийн Манчестэр Юнайтэд талбай дээрээ Швейцарын Басел клубыг хүлээн авч 2:0 -н харьцаатайгаар ялалт байгууллаа.

Ж.Моуриньо:  “Бид цааш шалгараагүй байна гэнэ ээ? Дөрвөн ялалтын дараагаар уу? Бид үлдсэн хоёр тоглолтоос оноо авах болно.”

“Бид багагүй тоглогчдыг солилоо, Бид тогтсон байдлыг өөрчилж, эрч хүчтэй хүүхдийг (Скотт Мактоминей) академаас дуудаж тоглууллаа”

“Бид хоёр гоол орууллаа, гоол алдсангүй, гурван оноо авлаа, клубдээ орлого орууллаа учир нь ялалт бүр мөнгөтэй холбоотой мөн бид бэртэл гэмтлээс хол байлаа.”

Манечстэр Юнайтэд клубын бүрэлдэхүүнд Скотт Мактоминей гэх академийн хүү гараанд гарч тоглосон нь 1937 оны 10-р сараас хойш 3883 залуу тоглогч үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглосон тохиолдол боллоо. Өөр нэгэн залуу тамирчин түүх бүтээсэн нь Бенфика клубын Серби хаалгач Миле Свилар байлаа. Тэрбээр Аваргуудын Лигийн түүхэнд хамгийн залуудаа торгуулийн цохилт хаасан тамирчин болсон. Мөн хамгийн залуудаа өөрийн хааллгандаа гоол оруулсан тамирчин болжээ.

Тус тоглолтын шилдэг тоглогчоор өмнө нь Бенфика клубын төлөө хүчин зүтгэж байсан Серби хагас хамгаалагч Н.Матич тодорчээ.