Шуум

Эвэртон Санчесийн төлөө

Английн Премьер Лигийн Эвэртон клуб улирлыг  тийм ч таатай эхлүүлээгүй, 10 тойргийн дараах байдлаар 8 оноотой хүснэгтийн 18-р байранд бичигдэж байгаа билээ.

Муу амжилтаа дасгалжуулагчтай холбон тэд дасгалжуулагч Роналд Куманыг халсан тэд одоог хүртэл дасгалжуулагчийн сандалдаа хэнийг суулгахаа шийдэж амжаагүй байгаа. Карло Анчелотти, Дэвид Моёс, Сэм Эллайрдайс гэх мэт нэрнүүд дуулдаж буй хэдий ч дасгалжуулагчгүй тоглолтуудад оролцож байгаа юм.

Багийн шинэ гэж хэлж болох хувьцаа эзэмшигч Фархад Мошири багаа тун амбицтайгаар харж буй бөгөөд багтаа шилдэг тоглогчдыг авчрах хүсэлтэй байгаагаа удаа дараа хэлсээр байгаа. Тэрбээр өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор Вэйн Рүүнийг өөрсдийн болгож амжсан билээ.

Эвэртон клубын дараагийн зорилго нь Арсенал болон Чилийн шигшээ багийн довтлогч Алексис Санчесийг өөрсдийн эгнээндээ нэгтгэх гэнэ. Гэрээ 2018  оны 6-р сард дуусах довтлогчийн төлөө ирэх 1-р сард 30 сая пауд санал болгохоор зэхэж байгаа аж. Багтаа нэгэнт сэтгэл хангалуун бус байгаагаа олон удаа илэрхийлж буй түүнийг хоосон алдахгүйн тулд Арсенал түүнийг явахыг зөвшөөрч магадгүй юм.

Эвэртон клубын хувьцааны 49% -г эзэмшигч Фархад Мошири нь өмнө Арсенал клубын хувьцаа эзэмшигчдийн нэг байсан юм. Энэ нь солилцоо явагдах боломжийг өсгөж буй.

Алекс Санчесийн төлөө Эвэртоноос гадна Манчестэр Сити, Челси, ПСЖ гэсэн клубууд эгнээндээ нэгтгэхээр өрсөлдөж байгаа юм.

Алексис Санчес хаашаа явах вэ?

Vote to see the results
32% - 13 votes
30% - 9 votes
32% - 2 votes
32% - 4 votes