Дэвид Моес Эвертонд эргэн ирэх үү?

Эвертон клүбийн дасгалжуулагчаар Английн Премьер лигт олон амжилттай улирлыг үдсэн Дэвид Моес Эвертондоо эргэн ирэхэд ойрхон байгааг английн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Эвертон клүбийг одоогоор Роналд Куман удирдаж байгаа бөгөөд энэ улирлын эхлэлийг тун тааруу тавьж 9 тойргоос ердөө 8 оноог цуглуулж лигт доороосоо гуравт жагсаж байна. Моесын хувьд Эвертоныг 2002 оноос хойш 11 жилийн туршид дасгалжуулсан бөгөөд тус хугацаанд Эвертон топ-4 багийн араас тогтмол нэхдэг баг байсан юм. Мөн Моесын багаас Рүүни, Артета, Феллаини, Бэйнэс зэрэг олон сайн тамирчид төрөн гарсан билээ.

Ямартай ч Куманы одоогийн муу амжилттай холбоотойгоор Моес эргэн ирэх яриа гараад байгаа бөгөөд дараагийн тойргуудаас Эвертон хожил авч чадахгүй тохиолдолд ажлаа өгөх нь бараг л ойлгомжтой болоод байгаа юм.