Ла лиг

Барселона Испанийн лигийг тэргүүлсэн хэвээр

Испанийн ла лигийн 9-р тойргийн хүрээнд болсон Барселона болон Малага багуудын тоглолт талбайн эзэн багаар тоглосон Барселонагийн ялалтаар 2:0-ээр өндөрлөлөө. Тоглолтын эхний гоолыг тоглолт дөнгөж эхлээд хоёр минут өнгөрч байхад Делофеу оруулсан бөгөөд 56 дахь минутанд Иньеста тоог 2:0 болгосон нь тоглолтын эцсийн цэг байлаа. Өнгөрсөн тойрогт Барса лигийн гол өрсөлдөгчдийнхөө нэг Атлетико Мадридын талбайд зочилж тэнцээ аваад байсан юм. Тиймээс энэ тоглолтоос гурван оноо авах нь маш чухал байсан билээ.

Одоогоор Испанийн лигийг Барселона 25 оноотой тэргүүлж байгаа бөгөөд тэд боломжит 27 онооноос ийм үр дүнг үзүүлээд байгаа юм.