Шуум Премьер Лиг

С.Эллардайс Премьер Лигт ирж магадгүй

Английн Премьер Лигийн 8 багийг дасгалжуулж байсан туршлагатай мэргэжилтэн Сэм Эллардайс одоогоор ажилгүй байгаа юм.

Тэрбээр сүүлийн улиралд Кристал Паласыг дасгалжуулж байсан бөгөөд сүүлийн 5 тоглолтоос 1 хожил, 4 хожигдол хүлээснээр ажлаа өгсөн.

Эвэртон дасгалжуулагч Роналд Куманыг халснаар дасгалжуулагчгүй байгаа юм. Түүнийг орлуулахаар хэд хэдэн нэр явж байгаагийн нэг нь Лигийн туршлагатай дасгалжуулагчдын нэг Сэм Эллардайс байж магадгүй байгаа талаар The Sun мэдээллээ.

Түүнийг хамгийн их хүсэж байгаа хүн нь Эвэртоны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Билл Кэнрайт байгаа юм.  Харин одоогоор эзэнгүй байгаа дасгалжуулагчийн суудалдаа багийн голлох хувьцаа эзэмшигчдийн нэг Фархад Мошири саяхан ажилгүй болоод буй Карло Анчелоттиг суулгахыг хүсэж байгаа юм.

Эвэртон клуб Премьер Лигийн хүрээнд 9 тоглолтын дараах байдлаар 8 оноотой 18 дугаар байранд бичигдэж байгаа юм.

Эвэртон клубын дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Vote to see the results
30% - 0 votes
32% - 4 votes
32% - 0 votes