Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Нээлтийн тоглолтыг тэмцээний ‘C’ хэсэгт багтаж хэсгээ тэргүүлсэн Францын шигшээ баг Лео Мэсси тэргүүтэй Францын шигшээ багтай хийх юм.
Хоёр багийн тоглолт Казан хотынхоо нэрээр нэрлэсэн Казан Аренад тоглолт явагдана.
Францын шигшээ багийн хувьд өмнөх тоглолтуудад үр дүнг голчилсон тоглолт үзүүлж байсан нь өмнөх үр дүнгээс харагдаж байлаа. Тэдний хувьд хэсгийн эхний тоглолтдоо Австралийн шигшээ багийг 2:1, Перүг 1:0 -ийн харьцаатай хожсон. Тэд хэсгийн гурав дахь тоглолтдоо Данитай энэ тэмцээний хамгийн уйтгартай тоглолт буюу тэмцээний цорын гонц гоолгүй тэнцсэн баг болсон юм.
Харин Аргентинын шигшээ багийн хувьд тоглолтуудаас ‘амьд’ гарсаар энэ шатанд хүрэв. Тэд дэлхийн аваргын эрх авсан сүүлийн багуудын нэгээр нэрлэгдсэн нь энгийн нэг тохиолдол биш байсан гэдгээ хэсгийн шатанд харууллаа. Аргентанын хувьд эхний тоглолт албан ёсны бүртгэлтэй хөлбөмбөгчидтэй нь ижил тооны хүн амтай Исландтай 1:1 -ийн харьцаатай тэнцсэн. Хоёр дахь тоглолтдоо Хорватад 3:0 -ийн харьцаатай бут ниргүүлсэн. Хэсгийн сүүлийн тоглолтоосоо эцсийн мөчид хожил салгасан Аргентинчууд хүлээлтээс доогуур тоглолт энэ тэмцээнд толилуулж байна.
Ярилцлага
Антуан Гриезманн:
Миний тоглолт хасагдах шатанд дахин сайжирна гэж найдаж байна.
Евротой тун төстэй санагдаж байна. Бидний зогсоол шөвгийн 16 хүрээд дуусахгүй миний хүрэх газар энэ биш. Ямартай ч юу болохыг харцгаая. Би өөрийн тоглолтдоо итгэлтэй байна.
Хорхэ Сампаоли Мессигийн талаар:
Мессид хамтрагчдынх нь туслалцаа маш их хэрэгтэй, тэр ганцаараа сайн тоглоод хожил байгуулж чадахгүй.
Тэр үнэхээр гайхалтай хүн.
Тоон мэдээлэл
Хоорондын тоглолт
- Тэд хоорондоо анх удаагаа ДАШТ -ий хасагдах шатанд таарч байна.
- Франц, Аргентин хоорондоо өмнө нь 12 удаа таарч тоглож байсан.
- Гэхдээ тэд өнгөрсөн 32 жилийн хугацаанд ердөө хоёр удаа хоорондоо тоглосон.
Франц
- Франц ДАШТ-ий хүрээнд өмнөд америкийн багуудтай хийсэн сүүлийн 8 тоглолтондоо ялагдал хүлээгээгүй.
- Дасгалжуулагч Дидье Дешам Франц шигшээг удирдан 80 дах тоглолтоо хийх гэж байна. Энэ нь Францын шигшээн дасгалжуулагчдын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт юм.
- ДАШТ-ий хасагдах шатанд хийсэн сүүлийн 11 тоглолтондоо тоглолтын явцад /торгуулийн цохилт тооцолгүй/ тэд ердөө ганц удаа ялагдсан. 8 ялж 2 тэнцсэн
- 1986 оноос хойш тэд шөвгийн 16-д ялагдаж үзээгүй.
- Хэсгийн шатанд хийсэн 3 тоглолтонд өрсөлдөгчид нь ердөө 5 удаа тэдний хаалгыг оносон цохилт хийсэн.
Аргентин
- Тэд ДАШТ-д оролцсон сүүлийн 13 тэмцээнийхээ 12-т нь эхний шатыг давж байсан. /2002 оны ДАШТ-д хэсгээс гараагүй/
- Аргентин ДАШТ-ий хүрээнд 5 удаа торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдэж байсан нь бусад улсаас өндөр үзүүлэлт.
- Тэд сүүлийн таван ДАШТ-ийн дөрөвт нь шөвгийн 8 хүрч байсан.
- 2014 оны ДАШТ-д тэд хасагдах шатанд 4 тоглолт хийсний 3-т нь цаг сунгаж байв.