ДАШТ

36 жил тээсэн мөрөөдлийн эзэд Перү

Багийн ахлагч: Пауло Гуэррэро
Ерөнхий дасгалжуулагч: Рикардо Гареса
Хоч: Улаан цагаанууд
FIFA-ын чансаа: 11
Дундаж нас: 27
Дундаж өндөр: 178.3 см
Түүхэн дэх хамгийн том хожил: Перү 9:1 Экуадор /1938 он/
Түүхэн дэх хамгийн том хожигдол: Бразил 0:7 Перү /1997 он/
Бүх цаг үеийн мэргэн бууч: Пауло Гуэррэро /59 гоол/
Хамгийн олон тоглолтонд оролцсон: Роберто Паласиос /128 тоглолт/

‘C’ хэсэг

1 Франц
2 Австрали
3 Перү
4 Дани

 

36 жилийн дараа 7 дахь ДАШТ оролцох гэж буй тэдний хувьд Алексис Санчесаар ахлуулсан Чили, А.Валенсиагаар тэргүүтэй Экаудор гэсэн хүчирхэг багуудын үнэ цэнээр орсон гэж хэлж болно.Өмнөд Америк тивээс шалгаран оролцож буй Перү улсын шигшээ баг 36 жилийн дараа ДАШТ -нд хүрэлцэн ирлээ. Тивийнхээ хамгийн сүүлийн эрхээр Орос явах тасалбараа авсан тэд тэмцээний ‘C’ хэсэгт Франц, Австрали, Дани гэсэн улсуудтай багтсан.

Давуу Тал

Тэдний хамгийн том давуу тал бол яах аргагүй ‘хамгаалалт’. Тэд хамгаалалтаараа түүх бүтээж 36 жилийн дараа ДАШТ -нд оролцох эрхээ авсан. Тэдний хамгаалалт Аргентина, Бразил, Чили, Экуадор, Уругвай, Парагвай гэх мэт довтолгооны мастеруудаас ‘амьд’ гарсан. 

Мөн тэднийг сэтгэл зүй өндөртэй гэж хэвлэлүүд онцлож буй. Том тоглолтуудад ямарч хүнд шахалт, дарамт ирсэн ч хэмнэлд нь ордоггүй гэж мэргэжилтнүүд сайшааж буй. 

Багийн амин сүнс болсон Пауло Гуэррэро ДАШТ -д оролцох болсон нь тэдний хамгийн том давуу талуудын нэг болж байна.

Пауло Гуэррэро

Тэрээр шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч төдийгүй багийн ахлагч юм. 10-р сард Аргентинын эсрэг хийсэн тоглолтын өмнө ‘бэлдмэл’ -ийн шинжилгээ хийхэд ‘бүдэрсэн’ бөгөөд ФИФА -ааас 6 сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан юм. Гэсэн ‘Дэлхийн Допингийн эсрэг агентлаг’ буюу Вадагаас нэмж 14 сар хөлбөмбөг тоглох эрхийг нь хассанаар түүний мөрөөдөл үгүй болсон юм.

Шинжилгээгээр түүнээс хар тамхины холбогдолтой бодис илэрсэн юм. 

Уг асуудалтай холбогдуулан багийн тамирчид элэг нэгтнүүд нь түүнийг ‘Хүчтэй’ байгаарай гэж дэмжиж байв.

Сул Тал

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ямар ч туршлагагүй. Дасгалжуулагч Рикарду Гаресагийн хувьд ч тэр том тэмцээний туршлагагүй. Тамирчны хувиар Аргентина улсын шигшээд тоглож байсан ч Дэлхийн аваргад явахад ‘гологдсон’. Дасгалжуулагчийн хувиар Аргентинын лигт түрүүлснээс өөр сайн туршлага байхгүй. 

(Photo by Guillermo Granja/Getty Images)

Харах Ёстой Тамирчин

Олон улсын тавцанд хамгийн нэр хүндтэй Перү тамирчин бол Жефферсон Фарфан билээ. Фарфанаас Перүгийн довтолгоон бүрэн хамаарах болно. Түүний сайн чаддаг зүйлүүд болох бөмбөг эзэмшилт, гоолдох, гоолын дамжуулалт, алсын дамжуулалттай, хөдөлгөөнгүй бөмбөг гээд олон талын чадварыг Фарфанаас Перүчүүд хүсэж, шаардах болно.

(Photo by Daniel Apuy/Getty Images)

Бүрэлдэхүүн

Тэдний хамгийн том давуу тал бол хамгаалалт. Энэ ч утгаараа тэд хамгаалалтад зонхилсон бүрэлдэхүүн, гарааг талбай дээр гаргах болов уу.

Хаалгач: Pedro Gallese (Veracruz), Carlos Caceda (Deportivo Municipal), Jose Carvallo (UTC).

Хамгаалагч: Aldo Corzo (Universitario), Luis Advincula (Lobos Buap), Christian Ramos (Veracruz), Miguel Araujo (Alianza Lima), Alberto Rodriguez (Atletico Junior), Anderson Santamaria (Puebla), Miguel Trauco (Flamengo), Nilson Loyola (Melgar).

Хагас Хамгаалагч: Renato Tapia (Feyenoord), Pedro Aquino (Lobos Buap), Yoshimar Yotun (Orlando City), Paolo Hurtado (Vitoria Guimaraes), Christian Cueva (Sao Paulo), Edison Flores (Aalborg), Andy Polo (Portland Timbers), Wilder Cartagena (Veracruz).

Довтлогч: Andre Carrillo (Watford), Raul Ruidiaz (Morelia), Jefferson Farfan (Lokomotiv Moscow), Paolo Guerrero (Flamengo).

Онцлох тоон үзүүлэлт

Таамаглал

Перүгийн шигшээгийн хувьд тоон үзүүлэлтийн хувьд тун амаргүй тэмцээн байх болов уу. Гэхдээ тэдний хувьд 36 жилийн дараа тэмцээнд оролцох нь хамгийн чухал зүйл. Хэсэгтээ тэд тэмцээнд хамгийн амжилттай оролцоно гэгдэж буй Францтай нэг хэсэгт багтсан. Дани, Австрали гэсэн туршлагатай чадвартай шигшээ багууд тэдний хүлээж байгаа учир тэмцээнд хамгийн тааруу оролцох шигшээ багуудын нэг байх боломжтой.

Перү ямар амжилт үзүүлэх бол?

Vote to see the results
32% - 1 vote
32% - 1 vote
30% - 12 votes
31% - 61 votes