Дэлхийн хөлбөмбөг

Г.Саутгэйтийн гэрээг сунгана

(Photo by Lars Baron – FIFA/FIFA via Getty Images)

Хөлбөмбөг үүссэн гэгддэг Англи улсын хөлбөмбөгийн шигшээ 28 жилийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт анх удаагаа шалгарсан билээ. Дэлхийн хамгийн стресстэй ажил гэгддэг уг ажилд ‘залуу’ мэргэжилтэн Гарет Саутгэйт уг суудалд 2016 оны 11-р сард сууж байсан.

Түүнтэй тухайн үед 4 жилийн гэрээ байгуулж байсан юм. Английн шигшээ багийн дасгалжуулагчид гэрээний хугацаанаасаа өмнө халагдах нь хэвийн үзэгдэл байдаг билээ. Олон хүмүүс Гарет Саутгэйтийг дэлхийн аваргаар дорвитой амжилт үзүүлэхгүй, өмнөх түүхүүдийг давтаж ажлаа өгнө гэж таамаглаж байсан билээ.

Гэсэн ч тэрээр Английн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн сул бүрэлдэхүүнээр дэлхийн аваргын шөвгийн дөрөвт үлдэж чадсан билээ.

Уг амжилтыг нь Английн хөлбөмбөгийн холбоо ‘үнэлж’ дасгалжуулагч Саутгэйтийг ажилд нь үлдээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Английн хөлбөмбөгийн холбоог тэргүүлэгч Мартин Гленн:

‘Бид түүнийг 2020 он хүртэл үлдээхдээ баяртай байх болно. 

Миний бодлоо хоёр тал хоёул ийм бодолтой байгаа. Хэрвээ бид урт бичиг цаасны талаар ярилцах, ажиллах хэрэгтэй бол түүнийг амралтнаасаа ирэхээр болох байх. Тэгэхээр бид түүнийг ирэхээр ярилцах болно.’

Гарет Саутгэйт 2016 онд Английн хөлбөмбөгийн холбоотой гэрээ хийхдээ нэг жилийн 6 сая паундын гэрээг үзэглэж байсан юм.