Сери-А лиг

Бонуччи цалингаа хасуулахад бэлэн

Италийн АС Милан клубын ахлагч 31 настай төвийн хамгаалагч Леонардо Бонуччиг Ювэнтүс клубд эргэн нэгдэнэ хэмээн сүүлийн үед ихээр бичих болсон. Ювэнтүсээс явах үедээ багийхантайгаа таагүй харилцаатай болсон Итали эрийн цалинг хэтэрхий өндөр гэж Ювэнтүсийхэн үзэж байгаа.

Энэ талаар Италийн томоохон хэвлэл болох Tuttosport мэдээлэхдээ Бонуччиг Ювэнтүсд очихын тулд цалингаа 2 саяаар хасуулахыг зөвшөөрсөн хэмээн бичсэн байна.

АС Милан клуб түүнийг залуу хамгаалагч Калдарагаар солихыг эрмэлзэж байгаа юм.