Шуум

Интер Милан Модричийн араас

(Photo by Lars Baron – FIFA/FIFA via Getty Images)

Италийн алдарт Интер Милан клуб энэ зуны солилцоо наймааны цонхоор багаа хүчирхэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа билээ. Европын хүчирхэг багуудын тоонд зүй ёсоор тооцогддог байсан Интерийн хувьд сүүлийн жилүүдэд уналтын үе дээрээ байгаа билээ.

Тэгвэл тэд энэ зуны солилцооны цонхоор дорвитой сайжруулалт хийхийг хүсэж буй. Одоогоор тэд Раджа Наянгголан, Шимэ Врсалко, Федерико Димарко, Лаутаро Мартинес зэрэг тамирчдыг аваад байгаа юм. Мөн Артуро Видалыг авах нь цаг хугацааны асуудал болсон талаар мэдээллүүд буй.

Интер Миланы дараагийн авах тамирчин нь 2018 оны дэлхийн аваргын шилдэг тамирчин Реад Мадрид клубын хагас хамгаалагч Лука Модрич гэнэ.

Италийн сонин хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Интерийн албаны хүмүүс Модричийн төлөөлөгчтэй хэдий нь холбоо тогтоосон гэнэ.

Өдгөө 32 настай Хорват хагас хамгаалагчийн хувьд Реал Мадридтай хийсэн гэрээ нь 2020 онд дуусах юм.