Албан ёсны

Шимэ Врсалко Интер Миланд!

(Photo by Elsa – FIFA/FIFA via Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Хорватын шигшээ багийн тамирчид тэмцээний дараагаар багаа ээлж дараалан сольсоор байна.

Дараагийн багаа сэлгэсэн тамирчин нь Шимэ Врсалко боллооо. Түүний шинэ баг нь Италийн алдарт Интер Милан клуб байх юм.

Врсалко Интер Милантай жилийн 6.5 сая еврогийн гэрээг хийж байгаа юм.

Харин Интер болон Атлетико Мадрид клубуудын хооронд эхний жил 500,000 еврогоор зээлж байгаа бөгөөд ирэх зун 6.5 сая еврогоор худалдаж авахаар тохиролцжээ.

Врсалкогийн хувьд баруун хамгаалагчаар тоглодог юм. Интер Миланы баруун хамгаалагчаар өнгөрсөн улиралд онц сайн тоглосон Жоао Конселуг орлох үүрэгтэйгээр Милан хотод ирлээ.