Албан ёсны

Сантон Ромд ирж Наинголан Милан хотыг зорьлоо

Раджа Наинголан аваргуудын лигийн урьдчилсан шатанд Карабаг багийн эсрэг.
(Photo by Claudio Pasquazi/Anadolu Agency/Getty Images)

Италийн Сери-а лигийн томоохон багууд болох Интер Милан болон Рома багууд солилцоо хийлээ. Милан хотын баг Ромагийн хагас хамгаалагч Наинголаныг сонирхож байсан бөгөөд тэд ч сансандаа хүрч Бельги хагас хамгаалагчийг өөрийн болгосон болгожээ. Түүнийг авахын төлөө Нераззурричууд хамгаалагч Сантон болон залуучуудын багийн тоглогч Заниоло нарыг өгч дээрээс нь 24сая евро Ромчуудад төлжээ.

Наинголаны хувьд энэ удаагийн ДАШТ-д Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагүй бөгөөд мөнхийн хотын багийн төлөө 2014 оноос хойш зүтгэж 138 тоглолтонд оролцохдоо 26 гоол оруулсан бол Давидэ Сантоны Интерийн төлөө ердөө 24 тоглолтонд оролцсон юм.

Энэ наймааны талаар Раджа Наинголан хэлэхдээ “Би үнэхээр баяртай байна, намайг тоглох үед хөгжөөн дэмжигчид ч бас баярлах байх хэмээн найдаж байна.” хэмээжээ.