ДАШТ

Базаа #4: 14 гоолтой өдөр


(Photo by Sebnem Coskun/Anadolu Agency/Getty Images)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёр дугаар тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Энэ өдөр ДАШТ -ий түүхэнд нэг өдөрт хамгийн гоол орсон өдрийн нэгээр нэрлэгдсэн юм.

Англи 6:1 Панам

Англичууд энэ тоглолтод гол фаворитоор нь байсан. Гэхдээ ийм үр дүн гарна гэж олон хүн таамаглаагүй. Англичууд ердөө эхний үед тоог 5:0 болгож эхний 45 минутын байдлаар гурван оноогоо баталгаажуулсан.

Тоглолтод Харри Кэйн хат-трик хийснээр мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Түүний хоёр гоол торгуулийн цохилтоос байсан бол нөгөө нэг нь Кэйнийг мэдээгүй байхад хөлд нь ойгоод орсон. Хамгаалагч Жон Стоунэс 2 гоол, Жесе Лингард 1 гоол оруулснаар Англичууд 6 оноотой болж хэсгээс гарах эрхээ авлаа.

Энэ тоглолтоос онцлох зүйл нь Хойд Америк тивийн төлөөлөн оролцож буй Панамчууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гоол оруулсан явдал байлаа.

Тоон үзүүлэлт

  • Англичууд хэсгийн хоёр тоглотдоо дараалан ялалт байгуулсан гурав дахь тохиолдол нь энэ боллоо. Өмнө нь 1982, 2006 онуудад энэ амжилтыг үзүүлж байсан.
  • Англичуудын олон улсын тэмцээн байгуулсан хамгийн том хожил.
  • Энэ удаагийн тоглолтод оруулсан зургаан гоол нь ДАШТ тэдний өмнөх 7 тоглолтод оруулсан гоолтой тэнцүү.
  • Стоунс Английн шигшээ багийн өмнөөс ДАШТ -д нэг тоглолтод хоёр гоол оруулсан анхны тамирчин.

Япон 2:2 Сенегал

Дэлхийн хамгийн их хүн амтай тивийн итгэл найдварыг тээж яваа улс бол Япончууд. Тэд энэ удаад хасагдах шатанд хүрэхэд тун ойрхон ирлээ. Өмнөд Америк тивийг төлөөлөн оролцож буй Колумбыг буулган авсан бол Африк тивийн хүчирхэг төлөөлөл Сенегалтай 2:2 -ын харьцаатай тэнцлээ.

Хоёр багийн хаалгачид ээлж дараалан бүдүүлэг алдаа гаргасан тус тоглолтоос багууд тус бүр 1 оноо авч дараагийн тоглолтоосоо оноо авахад л хасагдах шатанд шалгарах эрхтэй боллоо.’

Тоон үзүүлэлт

  • Кэйсүкэ Хонда гурван өөр ДАШТ -д гоол оруулсан Японы анхны тамирчин. 2010, 2014, 2018 ДАШТ -д гоол орууллаа.
  • Садио Манегийн гоол оруулсан сүүлийн 15 тоглолтод хожигдоогүй. 9 хожиж, 6 тэнцлээ.
  • Сенегалын 19 настай Моусса Вагуе энэ ДАШТ -д гоол оруулсан хоёр дахь өсвөр насны тамирчин боллоо.
  • Хонда шигшээ багийнхаа төлөө 37 дахь гоолоо оруулж бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтынхаа 4 дүгээр байранд бичигдэж эхэлээ.

Польш 0:3 Колумб

Тэмцээний өмнө хэсгээ тэргүүлэх боломжтой гэгдэж байсан хоёр шигшээ багийн хувьд эхний тоглолтдоо хоёул ялагдсан билээ. Энэ тоглолтоос хожил эсвэл оноо авч чадаагүй баг нь тэмцээнээ эрт өндөрлүүлэх байсан.

Энэ тоглолтод Польшууд өмнөх тоглолтын адилаар хангалтгүй тоглолтыг үзүүлж Колумбд 3:0 харьцаатайгаар хожигдлоо.

Ингэснээр Польшууд цааш шалгарахгүй нь ойлгомжтой боллоо. Харин Колумбын хувьд дараагийн тоглолтондоо заавал хожих шаардлагатай болоод байна.

Тоон үзүүлэлт

  • Польшийн шигшээ баг 2018 оны ДАШТ -ээс хасагдсан эхний Европын баг боллоо.
  • Колумб ДАШТ -ий хүрээнд сүүлийн 5 Европын багтай хийсэн тоглолтдоо 3 хожлоо. Тэрнээс өмнөх таван тоглолтоосоо хожил байгулуж чадаагүй байсан юм.
  •  Радамел Фалкао ДАШТ -ий анхны гоолоо орууллаа. Тэрээр Колумбын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч юм.