Албан ёсны

Митрович Фүлхэмд ирлээ

(Photo by Simon Hofmann – FIFA/FIFA via Getty Images)

Английн Премьер лигийн Фүлхэм клуб Серби довтлогч Александар Митровичийг 22 сая паундаар худалдан авлаа.

Митровичийн хувьд өнгөрсөн улиралд Ньюкасл клубээс Фүлхэмд зээллэгээр тоглосон. Энэ хугацаанд тэрээр 17 тоглолтод 12 гоол оруулсан юм.

Өдгөө 23 настай залуу довтлогчийн хувьд 2015 онд Андерлехт клубээс 14.5 сая паундаар Ньюкаслд ирж байсан билээ.

‘Би энд албан ёсоор ирж Фүлхэмийн өмсгөлтэй тоглохоор болж байгаадаа баяртай байна. 

Бид бол маш том клуб бид өнгөрсөн улиралд түүхийг бүтээж чадсан. 

Би үргэлжлүүлэн том зүйлсийг хийхийг хүсэж байна. Хэрвээ бидний ард хөгжөөн дэмжигчид маань найдвартай зогсож чадвал бид илүү хол явж чадна.’

Фүлхэмийн хувьд олон жилийн дараа хоёр дугаар лигээс дээд лигрүү дэвшин гарч байгаа юм.